
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх тухай асуудлыг гуравт жагсаасан юм. Гэвч УИХ-аас хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулснаар дээрх асуудал өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэхээргүй болж, хасагдлаа. Харин уг асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хассанд зарим гишүүд дургүйцлээ илэрхийж, багагүй маргаан дэгдээгээд байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)