Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбооноосэнэ сарын 6-10-ны хооронд өглөө 10.00-14.00 цагт “Эрүүл байхын үндэс” үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношлогоо шинжилгээнд ахмад настнуудыг хамруулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн тасагт явагдах юм байна. Тэдний хувьд аль болох золон ахмадыг хамруулахыг зорьж байгаа гэдгийг хэлж байна. Тиймээс энэхүү сайн дурын эрүүл мэндийн үзлэг, ононшлогоо шинжилгээнд хамрагдах ахмадуудыг өргөнөөр оролцохыг уриалж байгааг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн хэллээ.
Тус холбооноос нийгмийн эмзэг давхаргын хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадуудад чиглэсэн олон ажил зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь тэдний эрүүл эсэн мэнд амьдрахад туслах аян байдаг. Тэд энэ удаад ахмадуудад үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, шинжилгээнд хамрагдах боломж олгож байгаа бол дараагийн удаад нийгмийн бусад зорилтод бүлэг рүү чиглэсэн арга хэмжээг хийхээр төлөвлөсөн байна.

Д.Ундрах /24tsag.mn/