Ерөнхий сайд МАН-ын бүлгийн хуралд оролцоно
УИХ дахь МАН-ын
бүлгийн өчигдөрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг
хэлэлцсэн билээ. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг бүлгийн
хуралдаа оролцохыг урьсан боловч төлөвлөгдөсөн арга хэмжээ нь давхардсан тул
гэнэтийн урилгыг биелүүлэх боломжгүй харин маргааш /өнөөдөр/ МАН-ын бүлгийн
хуралд мэдээлэл хийж болно гэсэн хариуг өгчээ.
Ийнхүү МАН-ын бүлэг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг
хэлэлцэлгүй хуралдаанаа завсарлуулсан билээ. Тэгвэл эх сурвалжуудын мэдээллэж
байгаагаар өнөөдөр МАН-ын бүлэг дахин хуралдах ба үүнд Монгол Улсын Ерөнхий
сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцож Засгийн газрын шинэ бүтцийн талаар
мэдээлэл өгч, гишүүдийн асуултанд тайлбар өгөхөөр болсон байна.