зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: ”Эзэн-100” эрх баригчдын ээлжит шоу байжээ

2014-10-03
0
ЖИРГЭХ

45god2fcu95krp3jg5mdunlc2i"Эзэн-100" хөтөлбөрийн талаар Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гарсан дүгнэлтийг МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-аас Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоож, улмаар МАКРО түвшинд далайцтай хөгжүүлэх суурийг эргэн тавих зорилго бүхий “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолыг батлаад таван сар болж байна. Энэ тогтоолд Гадаад валютын урсгалыг сайжруулах, Санхүү, эдийн засгийн эрсдлээс сэргийлэх, Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн зээл, санхүүжилтийг сайжруулах, Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх зэрэг 4 бүлэгт хуваагдах 26 арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүргийг Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт даалгасан.
 
Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газраас 100 хоногт эдийн засгийн эрчимжилтийг нэмэгдүүлэх “Эзэн-100” хэмээх нийт 71 ажил тусгагдсан хөтөлбөрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг боловсруулж, эдийн засгийг 100 хоногт сэргээн эрчимжүүлэхээ УИХ-ын энэхүү индэр дээрээс Монголын ард түмэнд сүр дуулиантайгаар амласан. Үүнийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “савалгаатай засгаа аргацаах арга заль” хэмээн тодорхойлсон ч эдийн засгийн хямралыг ялан дийлэхийг бэлгэдэж 2014 оны тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын өдрөөр баталж, амлалт нь ажил хэрэг болохыг хүсч урмын үг дайж байсан.

Учир нь Монголын бүхий л салбар, аж ахуйн нэгж, айл өрхүүд цалин, тэтгэвэр тэтгэмжийн хооронд амь залгуулдаг ажилчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд “эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэх бол, бид хэр удаан тэсэх вэ, хамгийн зөв шийдэл юу болох” талаар өөр хоорондоо асуулт тавьж, санаа зовниж байсан. Тийм учраас Монгол Ардын Намын гишүүд асуудалд ажил хэрэгч хандах зарчмыг баримталсан.

“Эзэн-100” хөтөлбөрийн биелэлтийн талаар 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Таны “Эзэн 100” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын талаарх мэдээллийг сая сонслоо. Таны амлалт, ажил хоёр алд дэлэм битгий хэл айл саахалтаас хол зөрлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Та улс эх орноо бүхэлд нь харж, макро түвшинд бодлого тодорхойлон, эдийн засгийн үндсэн томоохон үзүүлэлтүүдээр “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэн, үр дүнг УИХ-д танилцуулах ёстой байлаа. Гэтэл та Үндэсний баяр наадмаар 5 хоног амардаг боллоо, Архивын лавлагааг 10 биш 5 хоногт гаргадаг боллоо, Оюу толгойгоос 130 сая ам.долларын татвар авах асуудлаа тохиролцож 30 сая ам.долларын татвар авахаар боллоо, Эрээн хот руу онгоц нисдэг боллоо, Өвлийн хүлэмж анх удаа ажиллаж эхэллээ, 2013 онд өндөглөгч тахианы 11 аж ахуйн нэгжүүдэд 160 сая төгрөгийн зээл олголоо, Кызыл руу микробусаар зорчдог боллоо гэх мэт энд тэндээс түүсэн, засгийн дэм гэхээсээ дарамтан дор хувийн хэвшлийнхний чадан ядан хийж бүтээснийг нь өөрсдөө хийсэн мэт нэр зүүж “зээлдсэн” 100 ажлын жагсаалт гарган танилцууллаа. Энэ нь нэг талаар, Монголын төр, ард түмнийг дэндүү басамжилж байгаа хэрэг. Нөгөө талаар шинэчлэлийн гэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон хэрэгжүүлэгч этгээдүүд үнэхээр ямар ч түвшинд МИКРО гэдгээ өөрсдөө харууллаа!

  “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэлийн Засгийн газар нийт 71 чиглэлийн ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс ердөө 30-ыг нь сая хийсэн гэж танилцуулсан нь ичгүүртэй санагдаж байна. Нийт 71 ажлын 18 чиглэлийн ажлыг хэрэгжүүлж, 16 чиглэлийн ажлыг эхлүүлж амжсан бол эдийн засгийг 100 хоногт багтаан сэргээж, эрчимжүүлэхээр тавьсан зорилтынхоо 62.6 хувийг огт хэрэгжүүлж чадсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “гэрийн даалгавар”-аа туйлын хангалтгүй биелүүллээ гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дүгнэж байна.

“Эзэн 100” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд иргэн ДОЛЖИН, ДЭНЗЭН нарын амьдралд болон эх орны маань санхүү, эдийн засагт ямар өөрчлөлт орсон талаар цухасхан дурдъя.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 100 хоногийн хугацаанд дараах байдлаар өсөв. Атар талх 850 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 35,3 хувиар, Алтан тариа 1-р гурил 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч 47,5 хувиар, цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20,5 хувиар, элсэн чихэр 1840 төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60,3 хувиар, төмс 950 төгрөгөөс 1150 төгрөгт хүрч 21 хувиар, монгол лууван 1300 төгрөгөөс 1645 төгрөгт хүрч 26,5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны 1мкв үнэ 2 жилийн хугацаанд 2,6 дахин, зөвхөн тус хөтөлбөрийн хугацаанд дунджаар 7,1 хувиар өсч орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 2,2 сая төгрөгт хүрчээ. Инфляцийн өсөлт, төгрөгийн ханшийн сулрал иргэдийн амьжиргаанд хүчтэй дарамт үзүүлж, Должин гуайн амьдрал өдөр хоногоор ядууран туйлдаж байхад Дэнзэн мэтийн дарга дагаж амьдарсан цөөхөн хэдэн хүний амьдрал ахуй энэ үнийн өсөлтийн давлагаанд ажрахгүй сайхан амьдарч байна.

2012 оны эхний 7 сард Монгол Улсад 3 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж байсан бол энэ оны 7 сарын байдлаар 551,1 сая ам.доллар болж 5,4 дахин буурчээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл хэр зэрэг алдагдсаны хамгийн бодит тоон илэрхийлэл мөн. Манай улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн оны 12 дугаар сараас буурч эхэлсэн ба хамгийн сүүлд “ЭЗЭН-100” хөтөлбөрийн 66 дахь хоногт Олон Улсын санхүүгийн судалгааны Moody’s агентлагаас B1-ээс B2 болгож бууруулжээ. Энэ нь монголчуудад итгэж, найдаж болохгүй ээ гэж гадаадын хөрөнгө оруулагч, зээлдэгчдэд анхааруулсан дохио юм.

100 хоногт шинээр нэг ч центийн хөрөнгө оруулалт орж ирсэнгүй. Мөнгөний чимээ сонсогдож, хөрөнгө оруулалт наашлан нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлж байгаа ч бодит байдал дээр валютын нөөц багасч байгаа нь эрх баригчдын ээлжит популизм мөн. Ам.долларын ханшийн өсөлт үргэлжилсээр өнөөдөр валютын ханшийн хямралд хүрлээ. Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байсан тэр үед ам.доллар 1349 төгрөгтэй тэнцэж байсан бол энэ оны наймдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 1862 төгрөг болж 38 хувиар уналаа. Шинэчлэлийн Засгийн газар "Эзэн 100" хөтөлбөрийн хугацаанд ам.долларын ханшийг Монголын түүхэнд анх удаа 1906 төгрөгт хүргэн шинэчлэн тогтоов.  

Засгийн газрын гадаад өр шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа эхэлж байхад 2,5 тэрбум ам.доллар байсан бол Монголбанкны гаргасан мэдээллээр энэ оны эхний улирлын байдлаар 4,5 тэрбум ам.доллар болж 1,8 дахин өслөө. Монголбанкны гадаад өр энэ хугацаанд 3,9 дахин өсч 1,04 тэрбум ам.доллар болсон байна. Монгол Улсын  дотоод, гадаад өр нийт 22,1 их наяд төгрөгт хүрчихлээ. Монгол Улсад өрийн хямрал бодитоор нүүрлээд байхад Засгийн газар дахин БНХАУ-аас 1,0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болж байгаа нь өрийн дарамтыг улам ихэсгэх нь тодорхой боллоо.

Ард түмний нуруун дээр өр нэмж байгаа Засгийн газрын энэ эрхэмсэг ноёд хувьдаа хууль ёс ч бай, бус ч бай “хуримтлуулсан” мөнгөөр өрөө төлнө гэж бодож байна уу? ҮГҮЙ ЭЭ. Харин ганцхан ард түмэн л төлнө. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, цэвэр агаар, шинэ зам барьж байгуул хэмээн ард түмний төрд өгсөн татварын мөнгөөр энэ их өрийг төлнө. Өртэй хүн өөдлөхгүй гэдэг. Бид өрөө төлж өөдлөх хүртлээ хугацаа их алдахаар боллоо.

Өр нэмж ард түмнийг туйлдуулах өнөөгийн Засгийн газар татвар төлөгчдийн бүрдүүлж буй төсвөөр дэндүү их тансаглаж байна. Нэг л жишээ татъя. 2012 онд Монгол Ардын Намын Засгийн газрын үед 150,000 төрийн албан хаагч байсан бол одоо 180,000 болж нэмэгдсэн. Шинээр нэмэгдсэн 30,000 төрийн албан хаагчийн сарын цалинг хамгийн багадаа 500,000 төгрөгөөр тооцоход ойролцоогоор 360 тэрбум төгрөгийн зардал татвар төлөгчдийн халааснаас гарчээ. Энэ хэмжээний мөнгөөр цалин, тэтгэвэр тэтгэмжийг хангалттай нэмэхээр байсан. Үгүй бол 600 км автозам, эсвэл 240 цэцэрлэг, 180 сургууль барих боломжтой. Ер нь бидэнд аль нь хэрэгтэй юм бэ? Илүүдэл 30,000 төрийн албан хаагч уу эсвэл  зам, цэцэрлэг, сургууль уу? Тиймээс 2,9 сая иргэдэд үйлчлэх үүрэгтэй төрд хэчнээн төрийн албан хаагч ажиллах нь зохистой юм бэ? гэдэг бодлогыг бодох цаг нь болсныг Засгийн газарт бид сануулах цаг болжээ.

Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар улсад нийт 107 мянган аж ахуйн нэгж бүртгэгдсэн байгаагаас 54’389 аж ахуйн нэгж буюу 50,8 хувь нь үйл ажиллагаагаа түр буюу бүрмөсөн зогсоосон байна. “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд нийт 2706 аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан нь бизнесийн орчин хэрхэн муудаж, ажилгүйдэл яаж нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.

Өнөөдрийн энэ шинэчлэлийн гэх Засгийн газар 2012 онд хүндхэн нөхцөлтэй, хөөсөрсөн эдийн засагтай засаг хүлээн авсан гэдэг нь үнэнд нийцэхгүй. Санхүүгийн чадавхитай, сайтар тордсон зах зээлийн хөрс суурьтай улс орныг хүлээн авсан нь маргашгүй үнэн бөгөөд дараах боломжууд хангагдсан байв.

Үүнд:

2012 онд засгийн жолоог атгуулахдаа Хөгжлийн банкинд 580 сая ам.доллар буюу өмнөх Засгийн газруудад байгаагүй хамгийн их хөрөнгө санхүүтэй хүлээлгэн өгсөн. Гэтэл үүн дээр нэмж 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх “Чингис”, “Самурай” бондууд болон Олон улсын байгууллага, түнш орнуудын хөнгөлттэй зээл тусламж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3 их наяд төгрөг зэрэг нийт 7 их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур, УИХ-ын хяналтгүй зарцуулсан үе үеийн Засгийн газраас Н.Алтанхуягийн Засгийн газар илүү хур баян нь юм. 

“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр  ард түмний 40 гаруй хувийн саналаар Их хуралд 26 суудал авсан МАН-ын бүлгийг байгуулахгүйгээр хагас жил болгож, энэ хооронд давхар дээлтэй засаг бүрдүүлсэн, 2013 оны төсвийг баталсан зэрэг олон жишээнээс ганц хоёрыг нь дурдъя. Мөн давхар дээлтэй эрх баригчид өөрсдийн хүссэн ямар ч хуулийг Их хурлаар батлуулж, хүсэл таалалд нь үл нийцэх ямар ч хуулийг унагааж байна. УИХ-ын хяналтаас ангид засгийн газар урьд нь байсангүй. Шинэчлэлийн Засгийн газрын шинэлэг нь энэ юм. УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа ч МАН-ын бүлгийн 26 гишүүн бүгд төрийн ажлын дадлага туршлага, мэдлэг боловсролтой. АН-ын алдаатай бодлогыг сөрж, зөв оновчтой хувилбаруудыг санал болгож, асуудалд ажил хэрэгчээр гарц шийдэл зөвлөмж, шүүмжлэлийг өгч, намын эрх ашгаас улс орны хөгжлийг эн тэргүүнд харгалзаж, хэлэлцэж буй бүхий л асуудлыг УИХ-аар дэмжих зэргээр бодит боломжоор хангаж ирсэн.

Боломжоор дүүрэн байсан ч яагаад ард түмнийг “Хүн шиг амьдруулж, Улс шиг хөгжүүлж чадаагүй”-г товчхон дүгнэе.

Засгийн газар чиг үүргээ гүйцэтгэхдээ зохистой удирдлага, төрийн албаны менежментийг зөв, ёс зүйтэй явуулахын оронд тал тохой татсан танил, талцаж бүлэглэсэн фракц, хань, хамаатан садны хүрээнд хоноцын сэтгэлээр, үрэлгэн зангаар, гадаадаас авсан их хэмжээний өрийн зарцуулалтыг хэзээ үр ашгаа өгөх нь тодорхойгүй төслийг санхүүжүүлэх гэх мэтээр томоохон алдаа гаргасаар байна. Шинэчлэлийн Засгийн газар гүйцэтгэл хяналтын болон эрсдлийн дутмаг менежмент, чадварлаг бус боловсон хүчний бүрдүүлэлт, /Та өөрөө өнөө өглөө манай бүлэг дээр төрийн албан хаагчдыг “эргүү нь гараагүй” гэж томъёолсон/ төрийн ажил, үйлчилгээг хууль болон холбогдох журмын хүрээнд бүрэн нийцүүлэн явуулах илэрхий чадамжгүйгээс өнөөгийн нөхцөлд хүргэлээ.

Монгол Улсад төсвийн нэгдсэн бодлого алдагдаж, төсвийн алдагдал хуулиар тогтоосон хэмжээнээс аль хэдийн хэтэрснийг олон улсын банк санхүүгийн байгууллагууд сануулж, энэхүү алдаагаа засахыг олон удаа зөвлөсөн боловч эрх баригчид үүнийг одоо болтол хэрэгжүүлэхийг хүсээд ч чадахгүй байна. Мөн зээлийн ашиглалтын зохисгүй менежмент, Монголбанк нь Засгийн газрын сан мэт ажилласан нь мөнгөний буруу бодлогод хүргэсэн ба үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр өгөөжөө ард иргэдэд өгсөнгүй.

Эцэст нь “ЭЗЭН-100” хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй, амласнаа биелүүлээгүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шинэчлэлийн Засгийн газраас шаардаж байна. Шаардлагын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Та “100 хоногийн хугацаанд эдийн засагт эерэг дүн гарахгүй бол олонхи өөрсдөө Засгийн газартаа хариуцлага тооцно” гэж хэлсэн. Та хэлсэн үгэндээ эзэн болж, хамтдаа хариуцлага нэхэхийг уриалж байна.
 
УИХ дахь МАН-ын бүлэг хариуцлагагүй ажилласан салбарын сайд болон бусад албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудалд ямагт хамтарч ажиллах болно гэдгээ энэ дашрамд илэрхийлье. Цаашид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд төсвийн сахилга батыг бэхжүүлж, ам ажлын нэгдэлд хариуцлагын системийг хэвшил болгоё.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.131.225.254)
    АН арай дэндэж байгаа чинь үнэн шүү дээ ерөнхийлэгч ерөнхийд хоёр нь дандаа худлаа шоу хийх юм даа олон түмнийг мөн ч их доромжлож байн а даа
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • MNG SULD URSHUU (124.158.107.29)
    HI.MINII MONGOLCUUDAA.GANTSAARDSAN CHONO SHIG YAVAA EEBEEGEE URUVDUX UM DOO.AH N XAN N 16 SARIIN DARAA SONGUULID NYATSLUUAXASAA UMNU SUULCHIIN XUZURUU DELGSEN N BUUR CH IX UURII N BARJ BGAA BX.TER BOL "GEOLOGI" GEDEG UG.LONDON TUVTEI DELXIIN EDIIN ZASGIIN ALUURCHDIIN EVREI BOLON SINGAPUR TUVTEI AZIIN XUCHIRXEG MAFIJSAN BULEGLELUUDEES XAMAARALTAI OFSHOR BUS DEX KOMPANIUDAD MNG N GAZAR SHOROOG NAIR TAVIX MASH IX BELTGEL AJIL YAVAGDAJ, 2015 ONOOS XEREGJIJ EXLEX GEJ BNA.XEMNEX UMGUI BOLJ ULSSUN ARD TUMEN G XULEEJ SUUDAG TED TSAG N BOLSON GEJ UZEJ BGAA.OLIGARXJSAN TUR GEDEG XUULI TSAGDAATAI NIILJ ARD TUMEN,GAZAR SHOROO JIRIIN BIZNESSIIG DEEREMDEXIIG XELDEG.MNG G PALESTIN BOLGOX SANAARXAL SAYXAN GAZRIIN XUULIAR UNERTSEN.TUUXENDEE GANST UDAA L MNG CHUUD GAZRAA LITSENZ MAYAGAAR IDEX UMGUI XEMNEX UMGUI 1990 EED ZARJ IDSEN.ODOO 3000 LITSENZ XURUNGU ORUULALTGUI ZOGSOJ BGAA N DUUSAAGUI XOOLTOI XODOOD GESEN UG.DEER S XOOL IDVEL YALZARXUU?! AIN!?MNG DAA 2004-2012 D BII BOLSON TUR ZUURIIN TANSAG XEREGLEENII SHOKON S DARUI GARCH MAX ,GURILTAIGAA NEG XESEGTEE NEGDEECHEE.UUL UURXAIN YAM ,AMG T BGAA XEDEN SUUVGUR BANDI NAR TSOOJTOI XALGANII TSAANA MNG N XUVI ZAYAG GASHUUN ARXI,UMXII TAMXINII UNER DOOR SHIIDEJ BNA. SONOR SEREMJTEI BAIGTUN MINII ARD TUMEN!!! MNG MINI SULD URSHUU.
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • буруу замар будаа тээгч-д (150.129.141.141)
    ЮМТАЙБАЯРАА.АРДЧИЛАЛЫН БУЯНД ТАНАЙ ААВ ЧИНЬ ЮМТАЙ БОЛСОНЫГ МЭДДЭГ ҮҮ??? НУСАН ПУЛИМЁТОО...
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • зочин (150.129.141.141)
    танай намын шоу үүнээс ч уршигтай үүнээс хуурамч бүр хамгийн аюултай зүйл байсан гэдгийг чи өөрөө харах тэнхээгүй юмаа Газрын ойр гайны бага дээр гэдэг үгийг санахад илүүдэхгүй л болов уудаа МАН луйварчин нам гэдгийг хэзээ хэн ч мартахгүй
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • хххх (182.160.3.249)
    газар нутаг мал баялагтай дээр нь татвар төлөгчдийн мөнгө бас болоогүй асар их өр зээл тавиад 3-н сая хүрэхгүй иргэнээ сайхан амьдруулж байгаа нь хаана байна Тендер төсөл нэрээл ил далд идэж тансаглаж зугаалж төрийн албан хаагчдыг тэтгэсэнээс өөр юу байна Хагас дутуу чанаргүй хэдэн зам тавьсанаас ард түмний амьдралд хэрэгтэй бүтээсэн юм даан ч алга Нам бүлэг гэж талцан хамаг цагаа барж дэлхийн хүмүүсийн элэг доог болж байгаагаа ойлгохыг хүсэхгүй байгаа нь дэндүү хөөрхийлтэй байна Тэнэг хүнийг монгол гэж нэрлэдэг онигоо гараад удаж байгааг дээдцүүл мэдэхгүй байна уу Хүнд суртал хээл хахууль идэж уухаа зогсоох цаг болсон байлтай
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.236)
    Унэнийг чинь хэлжээ. АН аа
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.11.120)
    ovoison baasnuud bitgii zasgin ajil unagaad bgaarai.
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ХӨӨЕ...ЮМТАЙБАЯРАА.АРДЧИЛАЛЫН БУЯНД ТАНАЙ ААВ ЧИНЬ ЮМТАЙ БОЛСОНЫГ МЭДДЭГ ҮҮ??? НУСАН ПУЛИМЁТОО...
    2014 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.13.29)
    Uneniig l xelsen baina. Irged unendee soxorch baina sh tee...
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • zochin (112.72.13.28)
    Naad nuud chn oilgohguieee
    2014 оны 10 сарын 04 | Хариулах
  • БАТАА (103.254.120.242)
    МАХН ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛЛЫГ ХАЛАХ ГЭЖ “МАТАРЫН НУЛИМС” УНАГАСНЫ ХҮЧИНД ШАДАР САЙДАА АВЧ ҮЛДЛЭЭ. МАХН-ын гүйцэтгэх товчооноос 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр гаргасан мэдэгдлийг уншиж, өнгөн талаас дүгнэхэд ойлгомжгүй, хэт нуршуу, хэсэг бүлэг үгсийг олон дахин хэрэглэсэн, найрлага муутай бичигдсэн, Засгийн газраас гаргачихвий гэсэндээ сандрахдаа хийсэн хамгаалалт төдий гэж ойлгож болох ч МАНАН-гийн бүлэглэл ямар аймаар амьд-***** болсныг ард түмэнд хариуцлагатайгаар мэдэгдсэн, “ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ”-ыг халж жинхэнэ ардчиллыг сэргээхийн төлөө, “МАНАН” бүлэглэлийг үүсгэхгүйн төлөө тууштай тэмцэнэ гэсэн өргөн агуулгатай байна. Тухайлбал: “МАНАН” хэмээгч нь сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол, шударга бус сонгууль, гэмгүй иргэдийнхээ амь насыг хохироож, өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл, Монгол Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг улс орон, ард түмний эрх ашигт туйлын хортой наймааны хэрэгсэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо, авлига улам нэмэгдэн гаарах нөхцлийг бүрдүүлдэг ялзарсан хөрс, хууль хяналтын байгууллагууд авлигатай бодитойгоор тэмцэхийн оронд өөрсдөө авлигын үүр уурхай болон хувирч, эзэндээ үнэнч гэдгээ харуулахын тулд нам нам дамжсан улс төр-бизнесийн бүлэглэлийн төлөөлөл болж шударга бус аргаар өндөр албан тушаалд суусан хүмүүсийн хууль бус захиа даалгавар төлөвлөгөөг давуулан биелүүлдэг, тэд нарынхаа улс төрийн өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг бусармаг үйл ажиллагаа, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан хуйвалдаан, монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан, өнөөгийн амьдралыг илт доройтуулсан, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл мөн билээ” гэж тодорхойлжээ. Тодорхойлолтоос үзэхэд бидний итгэн найдаж, саналаа өгч, төр, засгаа удирдуулж ирсэн МАН, АН хоёр ардчилсан, хуулийн засаглалтай улс оронд маань амьд зэвсгийн шинжтэй МАНАН гэх аюулт *****, харгис хатуу тогтолцоог бүрдүүлж, удаан хугацаанд оршин тогтнож, ноёрхож ирсэнд иргэд туйлын их харамсаж байгаагаас гадна “өрсөлдөгчдийг зориуд онилон намнадаг, ирээдүйг нь гэрэл гэгээ, итгэл найдваргүй болгосон, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд онцгой аюул занал учруулсан, хуйвалдааны шинжтэй, туйлын шударга бус шунахайчуудын бүлэглэл”-д төр, түмнээ даатгаж, амьдарч байгаадаа “АЙН БАЛМАГДАЖ” байна. Нөгөө талаар 2011 онд байгуулагдсан МАХН-ын 2 жилийн үйл ажиллагаа МАНАН-ийн тал болох АН-тай холбоотой бөгөөд МАН-тай холбоогүй болохоор мэдэгдэлд дурьдагдсан аймаар амьд ***** байхгүй байгаа гэж горьдож, сэтгэлээ тайвшруулж сууна. Эсвэл МАХН-ын ихэнх гишүүд өмнө нь МАН-ын гишүүн байсан, энэ намаас удаа дараа УИХ-ын гишүүнээр хэрхэн яаж сонгогддог байсан, ерөнхийлөгч, сайд, дарга байсан, юу хийж явснаа санагалзаад, зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болсон байх магадлалтай. Заримыг нь эрэгцүүлж, томъёолбол: 1. Сөрөг хүчингүй улс төрийн хэт даварсан үйл ажиллагаа, хараа хяналтгүй ноёрхол ГЭДЭГТ: 1921 онд Д.Сүхбаатар тэргүүтнээр удирдуулсан ардын арми ардын хувьсгалыг удирдан харийн эзлэн түрэмгийлэгчдийн сүүдэр дор өнө удсан улс орныхоо хил хязгаарыг тогтоон, тусгаар тогтнолыг батжуулж чадсан МАН нь МУ-ыг 70 гаруй жил дангаараа удирдаж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, парламентын засаглалтай улс болсноор бусад намуудтай хамтран улс орноо удирдаж ирснийг хэлээд байна уу. 2. Шударга бус сонгууль явуулж гаршсан ГЭДЭГТ: 2008 оны УИХ-ын сонгууль буруу явагдсаныг АН-ын дарга асан Элбэгдорж, Батзандан, Магнай... тэргүүтнүүд зарлаж, жагсаж, үймээн гарч, 5 иргэний амь эрсдсэн нь үнэн. Эцэст нь эв нэгдлийн Засгийн газрыг хамтран байгуулж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдэорж, С.Баяр ямар ч хариуцлага хүлээгүйг хэлж байна уу. Эсвэл АН-ыг 2012 оны УИХ-ын сонгуульд хар машины хүчээр олон суудал авсан гэж хэлээд байна уу. 3. Өөрсдөө өндөр албан тушаалд улайран зүтгэсээр очоод, тэгснийгээ нуун дарагдуулах гэж байгуулдаг, илэрхий хуйвалдааны шинжтэй бүлэглэл ГЭДЭГТ: 2011 онд байгуулагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга байхдаа сайд, ерөнхий сайд, ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан нь үнэн. Мөн МАХН-ын гишүүн Улаан, Тэрбишдагва, Удвал, Шийлэгдамба, Бямбасүрэн, Шаравдорж гээд,... олон гишүүн МАН-ын нэрээр удаа дараа УИХ-ын гишүүн болж, сайд дарга хийж явсан, одоо ч шадар сайд, сангийн сайд гээд МАХН-ын олон гишүүн өндөр албан тушаал хашиж байгаа зэргийг, Эсвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажиллагааны газарт ажилд оруулсан” тухай онцолсныг хамааруулж ойлгох ёстой юу. 4.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, монгол хүн эх орондоо эзэн суух боломж бололцоог хааж боогдуулсан харгис хатуу тогтолцоо ГЭДЭГТ: Төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал, Ардчиллынхан дундаа хамгийн шударга, эх оронч гэгдсэн С.Зориг, шилдэг улс төрч, эх оронч гэгдсэн Отгонбилэг, Ж.Наранцацралт, М.Зэнээ, О.Дашбалбар гээд тоочвол олон арван сайхан хүмүүсээ аллага, осол, хоолны хордлогоор эндсэнийг хэлээд байна уу, эсвэл Солонгос улсад эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хариуцлагаас зугтааж гадаадад зугаалж яваа С.Баяр нарыг хэлээд байна уу. 5. Хууль хяналтын байгууллагуудыг гартаа хийсэн, авлигатай тэмцэх нэрийдлээр жинхэнэ шалгах ёстой хүмүүсийг мэдэхийн дээдээр мэдэж, харахын цаагуур харсаар байж цаадуул нь өөрсдийнх нь бүлэглэлд багтдаг тул хажуугаар нь үл харсан мэт өнгөрч, харин гэм зэмгүй хүмүүсийг өөрсдөөс нь хараат байдалд орсон хууль хяналтын байгууллагадаа даалгавар өгч онилон “намнаж” сурсан ГЭДЭГТ: МАХН-ын дарга Н.Энхбаяр, хууль зүйн дэд сайд Эрдэнэжамьян нарыг хэлж байгаа бол тэдний талаар МУ-ын нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр гарсан, эсвэл жинхэнэ шалгах ёстой гэдэг нь ерөнхий сайд Алтанхуяг, түүний охин, хүргэн, зөвлөх, эсвэл Засгийн газрын танхимын гишүүд үү, эсвэл УИХ-ын нэгдсэн чуулганы 2013.10.21-ний хуралдаан дээр шадар сайд Тэрбишдагвын “Татвар төлөгчдийн хө¬рөнгөөр бий болсон мөнгийг авлига, хээл хахуульд өгдөг, 10 хувийн ашгаа авдаг, түүнээс болоод тендрийн хугацаа хойшилж, тухайн тендер чанаргүй болдог, чанар¬гүй ажил үйлчилгээ нийлүүлдэг хавтгайрсан га¬жуудал маш их байгаа” гэж хэлснийг үү, эсвэл ерөнхий сайд асан С.Баяр, МАН-ын дарга М.Энхболд нарын тойрон хүрээлэгч Сугар ...нар уу. Тэр тойрон хүрээлэгчдийн дотор МАХН-ын дээрх нэр бүхий гишүүд хөтлөлцөж явсан нь саяхан. 6. Монгол хүний өнгөрсөн түүхийг бүрэн үгүйсгэн ядууруулсан ГЭДЭГТ: Шинээр 2011 онд байгуулагдсан МАХН 2014 оны 3 сарын 1-нд “МАХН үүсэн байгуулагдсаны 93 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, МАН-ын түүхийг зөвшөөрөлгүй түр эзэмшсэнээ, эсвэл Тэрбишдагва сонгуулийн сурталчилгаандаа өмнө нь би МАХН-аас нэр дэвшиж байсан, одоо ч МАХН-аас нэр дэвшиж байна гэж МАХН гэсэн нэрийг ашиглаж, иргэдийг хууран мэхэлж, саналыг авч, Yндсэн хуулийн бус аргаар УИХ-ын гишүүн, шадар сайд болсноо хэлээд байна уу. Ер нь Тэрбишдагва нэр авсан шинээр төрсөн хүүхэд би 93 настай гээд, эсвэл би шадар сайд гээд, эсвэл шадар сайд Тэрбишдагвын өмнөх амьдрал, эхнэр, хүүхдийг нь минийх гээд байвал яах вэ. Ийм байж боломгүй зүйлийг МАХН хийж байгаагаа ухаараач. 7. Улсын баялгийг гадаад, дотоодын цөөхөн олигархын гарт үнэгүйдүүлэн өгдөг ГЭДЭГТ: Оюу-толгойн гэрээг байгуулсан сайд асан Баярцогт, Гансүх, Зоригт нарыг хэлээд байна уу, Эсвэл олон хүн байна уу... . Иймд иргэн бид МАХН-ын мэдэгдэлд дурьдагсан “МАНАН” хэмээгч амьд ***** болсон тухай “НОЦТОЙ, АЙДАС” төрүүлсэн асуудлуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, үнэн бодит мэдээллийг ард түмэнд өгөх ёстой гэж үзэж байна. Хэрвээ “МАНАН” хэмээгч бүлэглэлийг бүрдүүлэгч МАН, АН хоёр мэдэгдэлд бичигдсэн тодорхойлолтыг хангаж байвал Улс төрийн намын тухай хуулийн 4.2 дахь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, олон түмнийг үймүүлэх, айлган сүрдүүлэх, аллага, хядлага үйлдэх, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулах зорилгоор, түүнчлэн шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно”-ын дагуу татан буулгах, эсвэл “МАНАН”-ийн тодорхойлолт хангагдахгүй бол бусад нам, түүний гишүүдийг гүтгэн доромжилсон, олон түмнийг үймүүлж, айлган балмагдуулж буй МАХН-ыг татан буулгах ёстой гэж үзэж байна. Мэдэгдлийн бодит үнэн нь МАХН Засгийн газраас гармааргүй байгаагаа илэрхийлэхдээ алдаа гаргаж, “...Гэхдээ хамтарсан Засгийн газарт орж ажилласан энэхүү богино хугацаанд” гэж өнгөрсөн цаг дор бичснийг Засгаас гарсан гэж ойлгогдохоор байна. Мөн “бид олонхи биш тул МАХН төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй байна гэж тодорхой бичсэн”-ээс үзэхэд бурууг бусад уруу чихэж сурсан, “МАНАН” дунд будантаж явахдаа ч уснаас хуурай гарсан аргаа дахин хэрэглэх бололтой. Сурцтай хүн хийцтэй гэдэг дээ. Мөн энэ мэдэгдэл болон сүүлийн үеийн МАХН-ын бүсийн зөвлөгөөн, УИХ-ын гишүүн Баасанхүү, Баянсэлэнгэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба нар ярилцлага өгөх болгондоо “МАН-тай эвсвэл МАНАН үүснэ, гагцхүү манай нам “Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө туулж ирсэн зам, МАХН хэмээх ард түмний зүрх сэтгэлд байнга хадгалагдаж байдаг нэр, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн чин сэтгэлийн хүсэл эрмэлзэлтэй тул дүр эсгэсэн ардчилалыг халж жинхэнэ ардчилалыг сэргээж чадна” гэж хэлэх ялдамд Засгийн газрыг хамтран байгуулахдаа хийсэн 4 жилийн гэрээг сануулж, тоть шиг давтаж байна. Гэвч АН гэрээ мэтийг огт тоодоггүй, битгий МАТРЫН НУЛИМС унагаад бай гэж зоригтой хэлдэг, том эрх ашгийн төлөө хэнтэй ч хамтардаг туршлагатай гэдгийг мэдэхгүй гэж үү. АН шиг байлдаа. Дашрамд хэлэхэд: “МАНАН” бүлэглэлийг савтай гашилсан сүү гэж үзээд хагасыг нь асгачихаад, үлдсэн дээр нь МАХН буюу гашлаагүй сүү хийчихвэл бүр хурдан ээдэж, яаралтай цэвэрлэхгүй бол өтдөг, удвал саваа ч хаяхад хүрнэ. Улмаар МАХН-ынхан “МАНАН”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болсны адил МАН-ынхан эдийн засгаа хэвтүүлсэн “ЭЭДЭМЦЭР”-ийн бүлэглэл гэсэн амны уншлагатай болчихвол яанаа. МАХН-ын гишүүдийг угшлаар нь авч үзвэл ард түмнийхээ төлөө гэж хоёр бүлэглэлд биеэ үнэлэн зүтгэж байгаа АН-тай ижилхэн хувь заяатай, азтан болж таарах нь. Бахархамаар ч юм шиг ..., үнэнд гүйцэгдэнэ дээ, гүйцэдэнэ. МАХН-ын АН-тай байгуулсан түншлэлийн гэрээ, санамж бичиг, МАХН-ын мэдэгдэл зэрэг нь 2016, 2020 оны сонгуульд хамтран оролцож, Засгийн газрыг хамтдаа барья гэж гуйсан бодлогыг агуулсан ичмээр баримт бичиг болсноос гадна “Шударга ёс” эвсэлийг бүрдүүлэгч, УИХ-ын сонгууль, Засгийн газарт хамтран ажиллаж буй МҮАН-ын талаар нэг ч үсэг байхгүй нь “Шударга ёс” эвсэл задарсаны илрэл юм шиг. МҮАН ч удахгүй МАТРЫН НУЛИМС унагах байхдаа. МАХН-д зөвлөхөд сурсан мэхээ ашиглаач, гуйж суухаар, гуядаад АРВИНДЧИХААЧ.
    2014 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЭМЯ: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадлал өндөр байна
    22 мин
  • Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    1 цаг 6 мин
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
    1 цаг 10 мин
  • О.Бямба-Эрдэнэ маргааш хүрэл медалийн төлөө тулалдана
    1 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
    2 цаг 2 мин
  • Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал буурахгүй, “тэг зогсох” нөхцөлд ажиллаж байна
    2 цаг 22 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13472 болжээ
    3 цаг 4 мин
  • Реппер FAT JOE тайзны ард 30 сая төгрөгийн зоогтой ширээнд тухална
    3 цаг 10 мин
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
    3 цаг 13 мин
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
    3 цаг 14 мин
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
    3 цаг 18 мин
  • Алба хаагчид 3621 хүний амь нас, 345.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
    3 цаг 40 мин
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
    3 цаг 52 мин
  • Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    4 цаг 3 мин
  • Азийн хөгжлийн банкны “Монгол Улс дахь шилдэг түнш банк”-аар голомт банк шалгарлаа
    4 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: "Хэвлэл мэдээллийн хараат бус байдал-Эрх зүйн зохицуулалт” хэлэлцүүлэг болно
    5 цаг 1 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 4 мин
  • “Ulaanbaatar Music Festival 2025”-Улаанбаатар хотын түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том задгай талбайн фестиваль
    18 цаг 4 мин
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
    18 цаг 42 мин
  • 30 сая төгрөгийн шагналын сантай "Ахмад бөхчүүдийн барилдаан" болно
    19 цаг 41 мин
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой 72 зөрчлийг илрүүлжээ
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК