
Намын бүлгийн хуралдаан:
• Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
• Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
• Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
Ажлын хэсгийн хуралдаан:
• Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
• Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
• Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд тус тус болно.