
Ардчилсан хүчний холбооны Нийслэлийн чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Чуулганд УИХ-ын дарга, АХХ-ны ерөнхийлөгч З.Энхболд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Батцогт болон нийслэлийн 9 дүүргийн АХХ-ны 350 гаруй гишүүн дэмжигчид оролцсон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт тус холбоонд нэгдэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан бөгөөд холбооны дэргэдэх "Шонхор" клубын гишүүн болжээ.
Д.Дуулим