
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдсан. Тиймээс хаалттай хуралдааныхаа талаар одоо болтол ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ынхан дахин хоёр яамыг цомхотгох ёстой гэж үзжээ. Нэгд Я.Санжмятавын тэргүүлдэг Хөдөлмөрийн яамыг С.Эрдэнээгийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэх ёстой гэж үзжээ. Өмнөх Засгийн газрын үед угаасаа ийм бүтцээр ажиллаж байсан юм. Хоёрт Ц.Оюунгэрэлийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг задалж өөр яамдад хуваах ёстой гэж үзжээ. Маргааш энэ талаараа мэдээлэх бололтой.
Сэтгэгдэл (4)