
Консулын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны Консулын албаны үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар протокол гаргав.
Уг протоколд Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, Киргиз Улсын ГХЯ-ны Консулын газрын захирал Арсланбек Уметалиев нар гарын үсэг зурлаа.