УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг анхны хэлэлцүүлгээр дэмжих эсэх гишүүдийн саналыг яг одоо хураах гэж байна. Мөн МАН-ын бүлгийн гишүүдээс гаргасан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг татан буулгаж, эрхлэх асуудлыг нь Эрүүл мэнд, Боловсрол, Байгаль орчны яаманд шилжүүлэх санал, Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдад эрхлүүлэх, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны чиг үүрэгт буй хүнд үйлдвэрийн газрыг Уул уурхай, эрчим хүчний яаманд нэгтгэе гэх саналуудыг хэлэлцэх юм.




























































Сэтгэгдэл (1)