Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: “Бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг оруулж ирлээ

2014-10-07
0
ЖИРГЭХ

 Бямбацогт   Засгийн газрын бүтцийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дарга,
Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн тэргүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх саналыг УИХ-д оруулж ирлээ. Ерөнхий сайд чадна, хийнэ гэж санал болгосон бүтцийнхээ болохгүй, бүтэхгүйг өөрөө аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч замын дунд өөрчлөхөөр болсон шийдэл нь Монголын парламентын нэн шинэ түүхэнд гарч байгаагүй тохиолдол юм. Эрх мэдэл, албан тушаалаа нийтлэг эрх ашгаас дээгүүр тавьсны уршгаар улс орныхоо эдийн засгийг хямралд хүргэснээ хүлээн зөвшөөрсөн эрх баригчдын энэхүү үйлдлийн талаарх МАН-ын бүлгийн дүгнэлтийг Та бүхэнд хүргэе.
Одоогийн Засгийн газрыг байгуулах, бүтэц, бүрэлдэхүүнийг АН-ын гишүүд Та бүхэн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй үгсэн МАН-ын оролцоогүйгээр баталж байсныг ард түмэн санаж байгаа. Ийнхүү олонхиороо түрий барьж, данхар бүтцийг хууль зөрчин баталсан нь “мордохын хазгай” гэгч болсныг өнөөдрийн үйл явдал нотолж байна.
Шинэчлэлийн гэх Засгийн газрын 19 сайд, 17 дэд сайд, 16 яамтай, албан хаагчдынхаа тоог 80 орчим хувиар нэмсэн, давхар албан тушаалтныг дээдэлсэн Үндсэн хуульд заасан засаглалын эрх мэдлийн хуваарилалт, хяналтад туйлын хортой бүтэц, бүрэлдэхүүнийг Монгол Ардын Нам ард түмнийхээ эрх ашиг, төсвийн хэмнэлтийг тооцож анхнаас нь буруушааж, шүүмжлэлтэй хандаж ирснийг Та бүхэн мэднэ.
“Гараа сайн бол бариа сайн” гэж манай монголчууд ярьдаг. Анхнаасаа буруу замаар явж, цөөнхийнхөө саналыг сонсолгүй хууль зөрчиж, данхар бүтэцтэй, "давхар дээл"-тэй үйл ажиллагаагаа эхэлсэн Засгийн газар бариандаа хүрч чадалгүй замын дундаа улдан сульдлаа. “Эдийн засгийн хувьсгал хийнэ” гэж ямар ч тооцоогүй  балмад үйлдлээ хэрэгжүүлэх гэж зүтгээд эдийн засгаа элгээр нь хэвтүүлж улс орноо өрийн дарамтад оруулж, С.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн эргэлтэд орох суурь нь тавигдсан Оюу толгой, Таван толгой гэх мэт эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц өгөх төслүүд хэрэгжих нь эргэлзээтэй болж улмаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрс уналаа.
Тиймээс МАН-ын бүлэг шинэчлэлийн гэх Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд болон Сангийн сайдыг тус бүр нэг удаа, Эдийн засгийн хөгжлийн сайдыг хоёр удаа огцруулах асуудлыг өргөн барьж хэлэлцүүлсэн.
Харамсалтай нь өөрийн эрх мэдэл, ашиг хонжоогоо харсан олонхи хүлээж аваагүй.
Харин энэ удаа УИХ дахь МАН-ын бүлгийн удаа дараагийн шаардлага, санаачилгыг хугацаа алдсан ч гэсэн хүлээн авч, өөрийн Засгийн газрын үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, Засгийн газрын бүтцээ цомхотгох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн байна.  
Гэхдээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь гэм нүглээ нууж дүрээ хувиргах арга, хариуцлагагүй сайд нараа хариуцлагаас зугтаалгах боломж гэж харж байгаа бол их эндүүрэл болно. Ард түмэн ч бас ийнхүү шүүмжлэн ярьж байна. Тийм учраас Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудлыг тусад нь авч үзэх ёстой гэж Монгол Ардын Намын бүлэг үзэж байгаа.    
Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг өөрчлөх үндэслэлээ “татан буугдах буюу нэгтгэх яамд нь өмнөх зорилтоо сайн биелүүлсэн”, “амжилттай ажилласан", "томоохон өөрчлөлтийг Монголд авчирсан" хэмээн олон нийтэд тайлбарласан. Гэтэл УИХ-д Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг хийснээс үүдэн гарах нийгэм, эдийн засгийн үр дагаврыг танилцуулахдаа “Яамдын үйл ажиллагааны зарим давхардлыг арилгаж, салбарын бодлого төлөвлөлт, зохицуулалтыг нэг яаманд төвлөрүүлж, төрийн албан хаагчийн орон тоог цөөрүүлж, төсөв мөнгө тэр хэмжээгээр хэмнэгдэх болно. Яамдын тоог цөөлснөөр төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажилд гарч байсан давхардлыг багасгаж, иргэдэд ил тод нээлттэй, шуурхай үйлчлэх нөхцөл бүрэлдэнэ” хэмээн дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийг өөрчлөх үндэслэлээ Ерөнхий сайд ард түмэн болоод УИХ-ын гишүүдэд хоёр янзаар тайлбарлаж байгаа нь ихээхэн эргэлзээ гайхшралыг төрүүллээ. Иймд "үнэнд гүйцэгдэж буй" Засгийн газрынхаа бүтцийг ямар учраас өөрчилж байгаагаа ард түмэнд үнэн зөвөөр нь тайлбарлахыг шаардаж байна. 

УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын төсвийн захиргааны урсгал зардал, төрийн албан хаагчдын тооны өсөлт урьд өмнөх Засгийн газруудтай харьцуулшгүйгээр өндөр болсон нь дараах тоон үзүүлэлтээр батлагдаж байна. Тухайлбал, 2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148.781 албан хаагч ажиллаж байсан бол 2012 онд 162.383, 2013 онд 176.773, 2014 онд 180.150 төрийн албан хаагчийг төсвөөс санхүүжүүлж байгаа мэдээллийг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн асуулганд хариу өгөхдөө ирүүлжээ. Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын дансыг манаж байгаа Сангийн сайдын өөрийнх нь гаргаж ирүүлсэн албан ёсны тоо гэдгийг сануулъя. Өөрөөр хэлбэл, 2012-2014 онд шинэчлэлийн Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар төрийн албыг нэмэгдүүлжээ.
Өмнө нь 11 яаманд нийт 978 төрийн албан хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагчтай байгаа нь дээрх өсөлтийг нотолсон нэг л үзүүлэлт юм. Засгийн газар бүтэц, орон тоог эрс нэмэгдүүлснээс үүдэн улсын нэгдсэн төсвийн цалингийн зардал 2013 онд 1 их наяд 400 сая төгрөг болж 203,0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
 Засгийн газрын данхар бүтэц нь зөвхөн яамдаар хязгаарлагдалгүй дунд, доод шатанд ч халдварлаж, аймаг, нийслэл, дүүргийн түвшинд шатлан өргөжсөн. Ганцхан жишээ дурдахад, 4-5 орон тоотой байсан нэг дүүргийн ИТХ-ын Ажлын алба өнөөдөр 30-40 хүнтэй болтлоо тэллээ. Ингэснээр төрийн үйлчилгээ сайжирч чадсан уу гэдэг асуултад ард түмэн харин ч дордсон хэмээн нэгэн дуугаар хариулж байна.
Мөн төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн өссөнтэй холбоотойгоор түүнд хамаарах урсгал зардал ч өслөө. Тухайлбал, ганцхан жилд бичиг хэргийн зардал 3 тэрбум,  жижиг, эд хогшил, тавилгын зардал 8.5 тэрбумаар нэмэгдэж, авто машин унах эрхгүй 222 албан тушаалтан авто машин унаж байсан нь аудитын газрын дүгнэлтээр нотлогдлоо.

Ингэж татвар төлөгчдийн хөрөнгийг Ардчилсан нам, өнөөгийн олонхи  үр ашиггүй бүтцийг санхүүжүүлэх ундарга, дарга нар тэдний хамаатнуудыг тэжээн тэтгэх эх үүсвэр болгосон тухай тоо, тооцооллыг ярих юм бол бүтэн өдөр ч хүрэлцэхгүй.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийж, цаашид шинэ бүтцээр ажиллах санаачилга гаргасныг нийгэм бүхлээрээ хэлэлцэж, улам сайжруулах хувилбарыг ард иргэдээс дэвшүүлж эхэлснийг эрх баригчид анхааран үзэх ёстой байлаа. Гэвч Ерөнхий сайд Та хэн нэгэн хүн, хэсэг бүлэг, фракцад сайдын суудал бэлдэж “бялуу хуваах” уламжлалт зарчмаа хадгалсан бүтцийг Улсын Их Хуралд оруулж ирсэнд харамсаж байгаагаа илэрхийлье.

 Эх орны эрх ашиг, эдийн засаг нийгмийн өнөөгийн хямрал, төсөв мөнгөний нөхцөл байдлаа харгалзан үзэж Засгийн газрын бүтцийг улам чамбайруулах ёстой гэж Монгол Ардын намын бүлэг дүгнэсэн.

Дээр дурдсан нөхцөл байдал, иргэдийнхээ санал бодлыг иш үндэс болгон Засгийн газрыг илүү цомхон, чадавхитай, хариуцлагатай болгох байр сууриа дахин илэрхийлэхийн хамт дараах байдлаар сайжруулах ёстой гэж Монгол Ардын Намын  бүлэг үзлээ:
1.    Соёл, спорт, аялал жуулчлал гэсэн авцалдаатай муутай гурван салбарыг нэгтгэж нэг яам болгосноор эдгээр салбарын ажил ахисангүй. Харин ч уруудан муудаж байгааг урлаг, спортынхон ярьж байна. Аялал жуулчлал хөгжих биш 2014 онд Монголд ирэх жуулчдын тоо хэдэн арван мянгаар  буурлаа. Ийм учраас Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь зохих яамдад нэгтгэх;
2.    Ганц нэг яамыг нэгтгэсэн нэрээр хэмнэлтийг хязгаарлаж болохгүй. Улс төрийн урамшуулал болгон бий болгосон олон зуун зөвлөх, ажлын алба, орлогч нараас татгалзах замаар дунд, доод шатанд ч бүтцийн өөрчлөлтийг цаг алдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна. Төрийн үр ашиггүй нүсэр бүтцийг цомхотгох, төсвийн хэмнэлтийг бий болгосны үр дүнд бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлж буй дээрх саналыг хүлээж авсан нөхцөлд Засгийн газар нь Ерөнхий сайдаа оруулан 14 сайд, 12 яамтайгаар ажиллах боломжтой болж цомхон, хариуцлагатай бүтэц, зохион байгуулалт бий болох юм.
МАН-ын бүлгээс дэвшүүлж байгаа эдгээр бодлого, санаачилгуудыг Засгийн газрын бүтцийг шинээр батлахдаа тусган шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (180.235.185.146)
    "Бялуу хуваах" УЛАМЖЛАЛТ зарчим гэхлээр эд бас бялуу хувааж байсан гэж.... Улс төрчид нээрээ үнэн ичдэггүй, ичиж мэдэхгүй, ичхийг ч хүсдэггүй баагийнууд юм аа тээ?
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • ARDCHILSAN NAM Z A I L (202.179.11.34)
    Ardchilsan nam tsatgalan ard tumen ulsugulun gedeg l ene de. Olon olon Denzenguud turuuleh boltugai
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.1)
    5112-оо чи удахгүй хүргэн нь байж болно. чиний таргалсан монголчуудын турсан яг тэнцэнэ.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • zochin (67.176.156.230)
    chi archaagui hun yumaa.neted uzel bodloo huvaaltsdag baisan mongolchuud setgegdel bichihee bolison shuu dee.mongol geh setgeliig ugui hiisen ta nar shiitgelee hatuu amsana daa.odoogiin zasag buur hatuu shiitgel amsah bizee.ed nar zugeer l mongoloor togolson gadnii agent gej oilgoh heregtei!
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Zochin (150.129.142.50)
    Zuv l duugarch. Amidral uneheer hund bhoo
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • зочин (202.179.11.34)
    ман түрүү жилүүдэд засгийн мөнгийг санал авахад зарцуулсан шүүдээ ялангуяа уих-ын гишүүд халамжийн мөнгөөр санал худалдаж авсан
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    С.БЯМБАЦОГТОО... ИЛҮҮ ДОЛООН ЮМ "Х У Ц Д А Г А А" ОДОО БОЛЬ. Н.АЛТАНХУЯГ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН. ЮУ ХИЙХЭЭ ТЭР МЭДЭЖ ХИЙХ ЭРХ-ҮҮРЭГТЭЙ. АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХЭРЭЭР ЭЛДЭВ ЮМ ШАЛЧИГНАЖ БАЙДАГ... ЁСТОЙ НӨГӨӨ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭГЧЭЭР ТА НАР, ТАНАЙ МАН БОЛЬ... ТАНРЫН ХИЙГЭЭГҮЙГ Л ХИЙСЭН НАМ... ЛУЙВАРДАХ, ХОР НАЙРУУЛАХДАА ҮНЭХЭЭР ГАРГУУН ЮМ ГЭДГИЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОЙЛГОЛОО... 2016 ОНД АН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛНА ГЭХЭЭС Л ӨМДӨНДӨӨ ТАВЬЧИХ ЮМАА... БОДЛОГО ДЭЭР НЬ ҮГЭЭ ХЭЛ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАА НААД АН ЧИНЬ ХИЙГ ЗА ЮУ МАН-ГАРУУДАА...
    2014 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 7 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 55 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 3 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 46 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК