
Чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Мөн Төрийн байгуулалтын байнгын
хороогоор дэмжигдсэн
Соёл спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж чиг үүргийг нь өөр
яамдад шилжүүлэх гэдгээс бусад
саналуудыг олонхиор дэмжлээ. Ингээд уг асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн
байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Яг
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Үүний дараа чуулган үргэлжлүүлэн хуралдана.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)