Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол-Германы хамтарсан симпозиумд оролцов

2014-10-08
0
ЖИРГЭХ

index    Гадаад харилцааны яамны Хурлын танхимд өнөөдөр “Улс төрийн сангуудын диалог: Эрх зүйт төр ба хариуцлага” сэдэвт симпозиум болов. ХБНГУ-ын Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангууд хамтран уг арга хэмжээг зохион байгуулсан юм. Симпозиумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ:

“Юуны өмнө Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулсан энэхүү “Эрх зүйт төр ба хариуцлага” симпозиумыг хамтран зохион байгуулж буй Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллын замыг сонгосон тэр цагаас хойш та бид дотно хамтын ажиллагаатай явж ирснийг энд талархан тэмдэглэхэд таатай байна. Анх Конрад Аденауэрын сан гэж ярихад Аденауэр гуай амьд сэрүүн байгаа юм уу гэж асууж байсан гэдэг. Өнгөрсөн хугацаанд тус сангийн Проль гуай, Глуховски нарын зэрэг хүмүүс  Ардчилсан нам төлөвшихөд, ардчилсан улс төрийн соёл тогтоход маш их тусалсныг олон хүн мэднэ.

Ханнс Зайделын сан Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарыг бэхжүүлэх, шинэчлэх, хөгжүүлэх, шүүгчдийг сургах талаар олон жил тал бүрийн тусламж дэмжлэг үзүүлж, үр ашигтай хамтран ажиллаж ирснийг энд онцлон тэмдэглэхийг хүсч байна.  

Хэдийгээр Монгол Улс сүүлийн 20 гаруй жилд ардчиллын замаар тууштай замнаж, эрх зүйт, хариуцлагатай төрийг төвхнүүлэх чиглэлээр явж ирсэн боловч хийх ажил их байгаа гэж бодож байна. Тийм ч учраас өнөөдрийн хурлыг зохион байгуулж байна гэж үзэж байна. Өнгөрсөн 24 жилтэй харьцуулахад бидний өмнө илүү нарийн төвөгтэй зорилт, сорилт тулгарч байгаа. Тэдгээрийг даван туулахад энэхүү симпозиумыг  зохион байгуулж байгаа сангууд тусалж байгаад гүнээ талархаж байна.

Өнгөрсөн бүхий л хугацаанд эрх зүйт төр, хариуцлагын тухай ярьсаар ирсэн боловч хүссэн үр дүнд хүрч чадаагүй л байна. Тийм учраас энэхүү хүндтэй индрээс эрх зүйт төр, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилттой холбоотой  ганцхан асуудлаар Монгол Улсын  иргэн хүний хувьд хувийн санал бодлоо хуваалцая.

Монгол ардын олон сайхан зүйр үг байдаг. Тэдний нэг нь “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн зүйр үг байдаг юм. Бидний алдаа, сул тал, согог юунд байна вэ гэвэл төрийг бүрдүүлэх, төвхнүүлэх процес өөрөө булингартай байгаад оршиж байна гэж би боддог. Төр булингартай төвхнөсөн бол үйл ажиллагаа нь ч булингартай байх нь ойлгомжтой. Тийм учраас бид Монголын төрийг төвхнүүлэх процессыг яаж тунгалаг, булингаргүй болгох талаар ирэх он жилүүдэд илүү чармайх ёстой. Энэ юутай холбоотой гэвэл сонгуультай холбоотой, ялангуяа сонгуулийн санхүүжилттэй холбоотой. Эдгээртэй холбоотой хууль тогтоомжоо боловсронгуй болгох хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулиар бид санал тооллогын будилааныг цэглэж чадсан. Шударга тоолдог тогтолцоотой болсон.  Энэ бол үнэхээр сайн зүйл. Зайлшгүй хийх зүйл. Гэхдээ санал зөв тоолдог болсон нь хангалттай биш. Сонгуультай холбоотой  хууль тогтоомжийг боловсронгуй болгохдоо хоёр зарчмыг тууштай баримтлах ёстой гэж боддог.

Нэгдүгээрт, иргэдийн оролцоог дэмжсэн, шат шатны сонгуульд аль болох олон хүн өрсөлдөх боломжийг олгох, оролцоог дэмжсэн бодлого баримтлах ёстой. Хоёрдугаарт, өрсөлдөх адил тэгш боломж олгох гэсэн ийм хоёр зарчмыг чанд баримтлах ёстой гэж боддог. Сонгуулийг автомашины уралдаантай зүйрлэж болно. Өнөөдөр гарааны зурхай, барианы зурхай буюу сонгууль эхлэх, дуусах хугацаа нийтэд  адил тэгш үйлчилж байгаа. Гэтэл юу болохгүй байна вэ гэвэл, тэр хугацаанд ямар хүчин чадалтай мотортой, ямар маркийн машинаар уралдах вэ гэдэг нь их бүдэг, муу зохицуулалттай байгаа.  Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс аль болохоор нэг ижил марк, моторын хүчин чадал ижил машинаар уралддаг болох хэрэгтэй байна. Монголчууд морь уралдуулах дуртайг та бүхэн мэднэ. Морьдыг хүртэл даага, шүдлэн, хязаалан, их нас гээд насаар нь ялгаж уралдуулдаг шүү дээ. Гэтэл сонгуульд хүмүүс оролцож, нэг төрлийн уралдаан болж байхад зохицуулалт нь бүдэг байгаа юм. Үүнд хамгийн их нөлөөлдөг зүйл нь санхүүжилттэй холбоотой асуудал юм.

Өнгөрсөн 24 жилийн ололтыг бэхжүүлэхийн тулд хийх гол зүйл бол улс төрийг мөнгө, бизнесээс салгах цаг болсон. Миний бодлоор Монгол Улсын  эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ямар ч иргэн ямар ч түвшний сонгуульд өрсөлдье гэхэд санхүүгийн шалтгаанаар өрсөлдөж чадахгүй байна гэдэг бол эмгэнэл гэж боддог. Тийм учраас сонгуульд нэр дэвшигчид ямар хэмжээний мөнгө зарах, түүнийг яаж зарцуулах талаар адил тэгш боломж олгохгүй бол өнөөдрийн Монголын улс төрд мөнгөний хүчин зүйл хэт их байгаа учраас гажуудал үүсэхэд хүргээд байна.  

УИХ болон сонгуулийн байгууллага нь бизнес санхүүгийн, эсвэл баян хүмүүсийн клуб биш гэж би боддог.  Төр удирдах чадамжтай хүмүүс л хууль, хэм хэмжээ тогтоох байгууллагад орох нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хууль, тогтоомжоо өөрчлөх ёстой. Сонгуулийн санхүүжилт, нэр дэвших зарчим, ил тод байдал, нэр дэвшигчид тавих шаардлага зэрэг олон чимхлүүр, зориг шаардсан хэмжүүр гаргаад өөрчлөлт хийж чадах юм бол Монголын ирээдүйд их тус дөхөмтэй ажил болно гэж бодож байна. Энэ бүхнийг сайн хийж чадаагүйгээс болоод өнөөдөр төрийн удирдах чадамж сулрах, ой санамж, алсын хараа, бодлогын залгамж шинж алдагдах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа нь нууц биш. Иргэн хүнийхээ хувьд би өнөөдөр эдгээр асуудалд шүүмжлэлтэй хандаж санаа зовж явдаг зүйлээ шууд хэлж байгаа юм. Үүнээс болж төрөө дээдэлдэг ард түмний ёс заншил, шударга ёсонд итгэх итгэл сулрах, хууль дээдлэх ёс алдагдах, алдаа завхрал гарах зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байна.

Үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон өөр олон хүн санаа зовж байгаа.  Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч шударга ёс, шүүх эрх мэдлийн шинэчлэл, хариуцлагын тогтолцоо, Шилэн дансны хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Ухаалаг төрийн санаачилга зэрэг эрх зүйт,хариуцлагатай төрийг бий болгох талаар олон  санал санаачилга дэвшүүлж, зарим хууль нь УИХ-аар батлагдсан. Зарим хуулийн төслийг УИХ-ын энэ намрын болон ирэх хаврын чуулганаар  хэлэлцэж мөрдөх юм.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилгыг иргэд талархан дэмжиж байгааг энэ дашрамд  хэлье.

Өнөөдрийн симпозиумд нэр дэвшигчид оролцож байгаа та бүгдийн үнэтэй санал, зөвлөмжийг аль болох ажил хэрэг болгоно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Тамгын газрыг төлөөлж байгаа хүний хувьд амлаж байна. Монголчуудын хэлдгээр “Сайн зүйлд садаа мундахгүй” гэгчээр  манайд садаа олон байгаа. Гэхдээ тэр саадыг давж, сайн зүйлээ улам сайжруулаад, саараа арилгаад явбал Монгол Улсын ирээдүй их гэрэл гэгээтэй байгаа гэж би итгэдэг.

Өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил гэж ярьж, тэмдэглэж байна. Түүх бол түүнээс ч урт. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны бараг маргааш нь шилдэг  залуусаа Герман улс руу явуулж байсан. Тэд Европын, Германы соёл, шинжлэх ухаан, боловсролын үрийг тээн ирж, эх орондоо соёолуулж, их зүйлийг хийсэн түүхтэй. Азийн Монголыг Европын соёл иргэншилтэй болгоход тэр хүмүүс үрийг нь тээж ирсэн юм. Тэдний нэг, Германд 1920-иод онд сурч байсан Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж:

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөртөлж харина гэсэн алдарт шүлэг бичсэн. Энэ шүлгийг Монголын хүүхэд бүр мэднэ.

Монголд Европтой, Германтай ижил төстэй зүйл олон бий. Бид бол Ром-Германы эрх зүйн тогтолцоог авсан, бас Европын боловсролын тогтолцоог авсан, бид Европын соёл, сонгодог урлаг, уран зохиолын амтыг мэдэрч, сургуульд уншиж судалж, театрт үзэж харж явдаг Азийн ард түмэн. Бид бас Европын стандарт, Европын үнэ цэнэтэй зүйл, хүний эрх, эрх чөлөө, чанар, өрсөлдөх чадвараас сурахыг хичээдэг, Европтой ижилсэх түвшинд хүрэхийн төлөө тэмүүлдэг тийм холын бодолтой, чин зорилготой ард түмэн шүү гэдгийг хэлмээр байна. Бид ХБНГУ-ыг  Европ дахь хамгийн том түнш орон гэж мэддэг, хүндэлдэг, үүгээрээ бахархдаг ард түмэн. Монгол Улс бол мянган хүнд ноогдох герман хэл ойлгодог, мэддэг хүнийхээ тоогоор Азид нэгдүгээрт жагсдаг гэдгээрээ бахархаж ярьдаг, бардамнадаг хүмүүс. Тийм учраас бидний хооронд, Герман-Монголын ард түмний хооронд үзэгдэх, үл үзэгдэх  нийтлэг зүйл олон байдаг. Эдгээрийг бэхжүүлэх, улам дэлгэрүүлэх талд манай хоёр орон, ард түмэн цаашдаа хамтарч ажиллаасай гэж  хүсч байна.

Монгол Улс бол өнөөдөр дэлхий дээр хамгийн хурдан өсч байгаа эдийн засагтай орон гэдгийг манай Герман нөхөд мэдээсэй гэж хүсч байна. Бид ирэх 15 жилд жил бүр 15 хувийн өсөлттэйгээр эдийн засгаа хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаа орон. Манай газар нутаг том, хүн ам цөөн. Монгол Улс ардчиллаараа бахархахын сацуу өнгөрсөн 20 жилд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл ирэх 20 жилд эдийн засгаа дандаа хоёр оронтой тоогоор өсгөж хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байгаа юм. Бид Герман нөхдөөсөө сурахаас гадна Германы бизнесийнхэн, ажил хэрэгч хүмүүс Монголын гараан дээрээ байгаа хөгжлийг бүтээлцэхэд хамтран оролцож, бидний хамтын түүхийг бүтээхэд оролцох чиглэлээр Ханнс-Зайдел, Фридрих-Эберт, Конрад Аденауэрийн сангууд ажиллаасай гэж хүсч байна. Дахин хэлэхэд энэ симпозиумаас гарсан зөвлөмж, үнэтэй саналуудыг бид ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ хэлье. Та бүхний ажил үйлст амжилт хүсье” гэлээ.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 9 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 57 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 5 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 47 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК