Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Гүндалай ”Бодь” даатгалтай хууль бус гэрээ байгуулжээ

2014-10-08
0
ЖИРГЭХ

1410310879_10583758_286896888179911_1745814036_nӨнгөрсөн дөрөвдүгээр сараас УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны даргаар томилогдсон Л.Гүндалай шинэхэн албаа авангуутаа үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийн оронд хувийн бизнесээ цэцэглүүлэх ажилдаа яаравчилан орлоо. Тодруулбал Л.Гүндалай “Бодь даатгал” компанид хувийн тодорхой ашиг сонирхлын үүднээс онцгой давуу эрх олгоод байгаа аж. Онцгой эрх гэдэг нь бусад “Бодь даатгал” компанийг Даатгалын компаниудаас онцлон Монгол Улсын бүх боомтуудад дангаар давуу эрхээр байршуулахаар шийдвэр гарган энэхүү үйл ажиллагаагаа Алтанбулаг хилийн боомтоос эхэлж байна. Энэ үйл ажиллагаа явуулах эрх гэгч мэдэгдлийг Л. Гүндалай “Бодь даатгал”-д 2014 оны 08 сарын 06 ны өдөр өгчээ.

Уг нь Монгол Улсын хилийн боомт бол улсын онцгой обьект. Улсын хилээр орж, гарч байгаа бүхнийг хянах энэ онцгой бүс буюу Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх, Мэргэжлийн хяналтын тусгай ажилтнууд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байх ёстой. Үүнтэй зэрэгцэн хувийн компани даатгалын ажил хийх нь хэр зохистой вэ. Наад зах нь төрийн ажлыг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй явуулах зарчмыг алдагдуулж, зорчигч нартай хяналт шалгалтын ажилтан болон хувийн компанийн даатгагч зэрэгцэн харьцсанаас үүдэн зорчигч, хяналтын байцаагчийн анхаарлыг сарниулах, үйл ажиллагааг удаашруулах гэх мэт асуудлууд гарна.

Хууль журмандаа ч Хилийн бүс дэх жолоочийн даатгалын үйл ажиллагааг Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийн дагуу даатгалын зуучлагч нэг компани хилийн бүсийн орчимд хариуцан явуулна гэж заасан байдаг. Гэтэл Л.Гүндалай болон Бодь даатгал нарын хуйвалдаан нь маш олон хууль журам зөрчөөд зогсохгүй зах зээлийн өрсөлдөөний тухай хууль, иргэдийн сонголт хийх эрхийг шууд хязгаарлаж байна.

Тэд маш олон хууль зөрчиж байгаа юм билээ.
 Тухайлбал:
 “Боомтын тухай хууль”-ийн 12.1-д заасан “Боомтын Хяналт шалгалтын бүсэд Боомтын хяналт шалгалтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг зөрчин хувийн “Бодь даатгал” төрийн албадтай зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна. “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13.2.7-д заасан “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагад хориглосон” заалтыг Боомтын нэгдсэн захиргаа зөрчин “Бодь даатгал”-д шууд давуу эрх олгосон.

“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.11-д заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн. Тодруулбал “Боомтын удирдлагын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд “Боомтын тухай хууль”-ийн 17.2-т зааснаар Гадаад харилцааны сайд оролцдог бөгөөд Гадаад харилцааны сайдын өмчлөлийн “Бодь даатгал” ХХК-д Монгол Улсын боомтуудад  дангаар ноёрхон үйл ажиллагаа эрхлэх давуу байдлыг бий болгосон.
000000000000000000000
Мөн энэ байдал нь дээрхи хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдэг заалтыг зөрчиж хамаарал бүхий этгээд болох гадаад харилцааны сайдын “Бодь даатгал”-тай гэрээг үзэглэсэн. “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэсэн заалтыг зөрчин Боомтын нэгдсэн захиргаа дур мэдэн шийдвэр гаргасан.Мөн энэ хуулийн 26.4-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/23/24 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах” журмыг “Бодь даатгал” зөрчсөн байна.

“Хилийн тухай хууль”-ийн 26-р зүйлийн 2.4-т “Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэдэг заалтыг зөрчин “Бодь даатгал” дээрх байгууллагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн ирж суурьшсан аж. Энэ мэт Монгол Улсын хууль журмуудыг зөрчин байж “Бодь даатгал”-д давуу эрх олгох шийдвэрийг Л.Гүндалай гаргаад байна. Дөнгөж шинээр байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны ажлаа хийхийн оронд өөрт ашигтай, хувьдаа хэрэгтэй бизнесийн ажилдаа яаравчилан орж, төрийн хар хүний нэр хүндийг унагасан Л.Гүндалайг засгийн удирдлагууд анхаарах, хариуцлага тооцох цаг болжээ.

Боомтын захиргаа нь хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэг бүхий байгууллага юм. Гэтэл Хил дээр даатгал хийх нь зүйтэй гэж үүрэгдэж мэдэгдэл гэгчийг хүргүүлж энэ чиглэлд анхаарахаас илүү Өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг шинэхэн, туршлага багатай байгууллагад анхаарах ажил их баймаарсан. Шинэхэн авсан албаны хамаг ажил  нь далан задгай байгааг ойрын эх сурвалжууд өгүүлж байна лээ. Нэгэн цагт төрийн түшээ явсан тэрбээр төрийн хар хүний шинжийг өөртөө өдгөө ч бүрдүүлж чадаагүй бололтой. Төрийг хувийн бизнес шигээ санаж, “Надад хууль үйлчилдэггүй, миний тушааснаар хий” зэргээр албан хаагчид болоод хилийн боомтуудаар үйлчлүүлж байгаа иргэд, хамтран ажиллагч байгууллагуудад эвгүй араншин гаргадаг тухай эх сурвалжууд ярьдаг.

Ийнхүү шинэхэн албаа төвхнүүлэх, жигдрүүлэх тун их ажлыг хойш тавьж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь түүнийг хэзээ ч айж, ичихээ мэдэхээ байсныг батлах аж.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • АТГ (202.21.124.130)
    хил дээр зөвхөн зуучлагч компани бүх даатгалын компанийг төлөөлөх ёстой байдаг юмаа. Энэ арай пэндүү даварсан үйлдэл байна. АТГ шалгах ёстой
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • bat (103.229.123.27)
    hulgaich
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 8 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 56 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 4 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 47 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК