Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

2014-10-08
0
ЖИРГЭХ

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 9 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

  Байнгын хорооын хуралдаанаар эхлээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан хийсэн юм.

 Олон улсын валютын сан (ОУВС) байгууллагынхаа засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү багц шинэчлэлээр ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх буюу Захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орны оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, ОУВС-гийн квотын хэмжээг нэмэгдүүлэх юм байна.

  ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилладаг нэгж болох Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд уг зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг АНУ, Япон, ХБНГУ, Франц, Англи улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог. Манай улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай хамт нэг тойрогт харьяалагддаг. Иймээс ОУВС-гийн энэ шинэчлэлийн үр дүнд манай улс шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

  Харин квотын шинэчлэлийн үндсэн зорилго нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг бодитоор харуулж, эдийн засгийн өөрчлөлтөд уян хатан байх тогтолцоог бий болгох, мөн хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ шинэчлэлээр квотыг тооцох томъёог илүү бодитой, ил тод болгох, квотыг нэмэгдүүлэх, хөгжиж буй болон нэн ядуу орнуудын ОУВС дахь дуу хоолойг нэмэгдүүлэх юм байна.

  Монгол Улс болон манай улстай ижил төстэй эдийн засагтай орнуудын хувьд квот нэмэгдсэнээр хямралын үед ОУВС-аас авах санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх, ОУВС-гийн бодлого илүү тэнцвэртэй, уян хатан болоход нөлөөлөх боломж бүрдэнэ. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй, хөгжиж буй манай улсын хувьд идэвхтэй гадаад бодлого баримталж, олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан дэлхийн эдийн засагт эзлэх байр сууриа бэхжүүлэх урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулсны дараа Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөшөөрөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжив.

  Дараа нь Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагынконвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай /зөвшилцөх/ асуудлыг хэлэлцэж,УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулгыг сонсов.Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллагын нэг бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтын санхүүгийн бус эрсдэл (улс төрийн болон нийгмийн тогтворгүй байдал, өмчийн албадан хураалт, гэрээ зөрчих, гадаад валютын шилжүүлгийн эрсдэл зэрэг)-д баталгаа гаргадаг байна. Манай улс тус байгууллагын конвенцид 1991 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж, УИХ 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдөр соёрхон баталснаар гишүүн орон болжээ. Тус байгууллагаас уг конвенцийн 59, 60 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж, 2010 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаа аж.

  Сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм. Иймээс дээрх хэлэлцээр болон конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшилцсөн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

  Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Нийтдээ 6.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжих энэ төслийн зорилго нь Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаа аж. Уг төслийн үр дүнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд мэдрэл, мэс засал, лаборатори, төрөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хүлээн авах, угаалга зэрэг Европын эмнэлгийн стандартад нийцсэн орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж суурилуулснаар эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж сайжирч Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд зэрэг таван аймгийн 300 000 иргэдэд үйлчлэх боломжтой болох аж. Түүнчлэн уг төв нь бусад бүсийн оношилгоо эмчилгээний төв, тусгай мэргэжлийн төв, нийслэлийн төв эмнэлгүүдтэй телемедициний сүлжээгээр холбогдож,эмчилгээ, оношилгооны үр дүн сайжрах нөхцөл бүрдэх юм байна.

  Дараа нь “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулга хийсэн юм. “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2006 оны 6 дугаар сарын 29-нд хуралдсан 21 дэх удаагийн хуралдаан болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганы 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталжээ. Манай улс энэхүү конвенцид гарын үсэг зурах тухай асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөж, 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр уг конвенцид гарын үсэг зурсан байна.

  Энэ конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж. Конвенцийн 2 дугаар зүйлд зааснаар “Хүчээр алга болгох” гэдэг нь “алга болсон аливаа этгээдийн эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн этгээдийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу этгээдүүд, эсхүл төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан бүлэг этгээд тухайн этгээдийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ.

  Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд уг конвенцийн орчуулга ойлгомжгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, цаашид олон улсын гэрээ, конвенцийн орчуулгад Засгийн газар болон холбогдох яамд анхаарах, мэргэшсэн орчуулгын алба бий болгох төсөв хөрөнгийг шийдэх өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ингээд Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 8 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 56 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 4 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 47 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК