Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Хууль сахиулахуйн инноваци“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна

2014-10-08
0
ЖИРГЭХ

Still1008_00002Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль Сахиулахын Их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хамтран “Хууль сахиулахуйн инноваци“ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгуулж, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар оролцож  үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ хууль сахиулах салбарт инновацийн бодлогыг хэрэгжүүлэх нь хууль сахиулах үйл ажиллагааг дэлхий нийтийн жишигт ойртуулахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах хүчин зүйл болж байгааг онцлов. Мөн тэрээр “Эрх зүйн шинэчлэл, хууль зүйн салбарын шинэтгэлийн үйл явц эрчимтэй өрнөж, хууль сахиулах байгууллагууд хөгжлийн бодлогоо тодорхойлж буй энэ цаг үед хууль сахиулахын инновацийн тулгамдсан асуудалд судлаачдын анхаарлыг хандуулж байгаагаараа энэхүү хурлын ач холбогдол оршино. Нийгмийг түгшээсэн онц аюултай, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан, шинэ төрлийн гэмт үйлдлүүдийг хоцрогдсон техник хэрэгслээр илрүүлэх нотлох боломжгүйг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс энэ хурал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд инноваци буюу шинэ мэдлэг, технологийн ололт, бусад улс орнуудын тэргүүн туршлагыг шинжлэх ухааны үндэстэй, нэгдсэн бодлогоор нэвтрүүлэх асуудлыг хөндөх юм” гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ  “Шинэ мэдлэгийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг олгож буй “Инновацийн тухай хууль” батлагдан хэрэгжиж байна. Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх цогц бодлого биелэлээ олж буй энэ үед хууль сахиулах үйл ажиллагааны инновацийн асуудлыг энэ хурлаар хөндөх гэж байгаад баяртай байна. Цаашид Хууль зүйн байнгын хороо хууль, эрх зүйн тулгамдсан асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, хууль боловсруулах, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Хууль Сахиулахын Их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэлээ.

Хууль зүйн салбарын хувьд инновацийн бүтээгдэхүүн нь шинээр батлагдаж буй хуулиуд хэмээн хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид хэлэв. “Инновацийн тухай хууль” батлагдсанаас хойш “Тахарын албаны тухай”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай”, “Цагдаагийн албаны тухай”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” зэрэг олон чухал хууль батлагдсан талаар судлаачид хэлж, цаашид хууль зүйн салбарынхан хамтын ажиллагааны  уялдаа холбоог сайжруулах шаардлагатай хэмээн санал нэгдлээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Хууль Сахиулахын Их сургуулийн захирал, профессор Р.Чингис, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений Их сургуулийн Өмгөөллийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Бернд Шюнеманн нар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид нийт 800 гаруй хүн оролцож Монгол Улсын хууль зүйн салбарын шинэтгэл, тулгамдсан асуудал, хууль сахиулах үйл ажиллагаан дахь сэтгэлгээний шинэтгэл, хууль зүйн салбарын инноваци, хандлага зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.72.246.134)
    Ямар ч аргаар хамаагүй ажил хийсэн болж, энэ тэр тахар байгуулсан,цагдаагийн хувцасыг хар хэрээ шиг болгосон гээд л тайлагнаад байхгүй л бол 200 тэр бум даравч далдайгаад зовоох нь байна шүү, гэхдээ санаа зоволтгүй ээ, намынхан идэлцсэн юм чинь хамгаалаад аваад үлдэх байлгүй тиймээ хө.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • lllllllllllll (133.1.235.254)
    yashka tembuujin
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 7 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 52 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 56 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 3 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 46 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК