
АН-ынхан л гэхэд Засгийн эрхийг авснаас хойш албан тушаалын наймааг гааруулж, төрийн албыг төрлийн алба болгохоос эхлээд бүх л болж бүтэхгүй ажлуудыг хийсэн. Тэдний ачаар идэж, уух нь дийлддэггүй гэх нэрийг зүүдэг МАН-ынхан шалдаа бууж, цөхрөнгөө барсан ч ард түмэн тэднийг өрөвдөхийн оронд арчаагүйг нь гайхаж байна. МАНАН-г устгаж, шударга ёсыг тогтооно гэж гарч ирсэн МАХН, МҮАН-ынхан ард түмний хүсэн хүлээж байсан хүчин биш гэдгээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хангалттай харуулж чадсан. Мөн Иргэний зориг-Ногоон нам гэгч хамелион хочит нэг хүний ноёрхол тогтоосон намынхан эрх мэдэлтэй нэгэнд дулдуйдсаар өдийг хүрлээ.
Ийм байхад иргэд олон нийт улс төрийн өөр хүчнийг хүсэх нь аргагүй юм. Гэхдээ иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг улс төрийн нам байгуулж, Монголын ард түмнийг мал мэт хашсан эрх баригчдын бодлогоос чөлөөлөхийг хүсч байгаагаа судалгаагаар дамжуулан илэрхийлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)