Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч 11 сайдыг өөрчлөхийг үүрэг болголоо

2014-10-08
0
ЖИРГЭХ

элбэгдорж._zindaa.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ сайд нар томилох болон УИХ-ын намрын чуулганы үеэр голлон анхаарах зарим асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай өнөөдөр уулзаж чиглэл өгөв.Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцов.

УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр хоёр бүлэг зүйлийг онцолсон юм. Нэгд, Засгийн газрын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн байр суурь тодорхой байгаа гэж бүлгийн дарга С.Бямбацогт сая хэллээ. Засгийн газрын бүтцийн тухай хуулийг харахад долоон сайд өөрчлөгдөж, дөрвөн сайдыг шинээр томилох тухай асуудал яригдах юм байна. Хариуцлагатай холбоотой асуудал, бие биедээ хяналт тавих боломжийг бид нар энэ цаг мөчөөс эхэлж бүрдүүлэх хэрэгтэй. Энэ цаг мөчөөс эхлэн УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар томилдог явдлыг зогсоох хэрэгтэй.

УИХ дээр яригдаж байгаа үндсэн чиг үүргийн яамдыг УИХ-ын гишүүн толгойлж болно гэсэн асуудлыг би тийм байх шаардлагагүй гэж  үзэж байгаа. Миний оруулах хууль бол Засгийн газрын гишүүн болгон УИХ-ын гишүүн байх шаардлагагүй, энэ хоёр ажлыг хавсарч болохгүй гэсэн байр суурьтайгаар оруулна. Ганцхан Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байна. Би ч Ерөнхий сайдаар өмнө нь ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн биш байсан. Тэгж ажиллаж болдог. Бид өмнө нь явж байсан нөхцөл байдлуудаа харж дүгнэж байгаад ерөнхий зарчим ярих ёстой.

Манай зарим дарга нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Байгаа хуулиараа явна. Түүгээрээ шийднэ” гэж байгаа. Бид одоо яг зарчмаа яриад энэ цаг мөчөөс эхэлж хэрэгжүүлээд явъя. Ийм боломж байгаа. Энд бүрэн хаалттай юм уу, огт болохгүй хуулиар хориглосон зүйл байхгүй. Бүлэг дээр хуулиудтай холбоотой мэдээллээ хийгээд Засгийн газрын шинээр томилогдох гишүүн УИХ-ын гишүүн биш байх талаар бүлгүүд өнөөдрийн дотор багтаж байр сууриа илэрхийлээч гэсэн ийм хүсэлтийг би тавьж байгаа юм. Та бүхэн бүлгүүдээ хуралдуулж энэ асуудлыг яриагүй нь яриад илэрхийлэх хэрэгтэй. Бүгдээрээ дахин дахин ярилцаад шийдье. Нэмж хэлэхэд шинээр томилогдох сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай асуудлаар надад УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ч ярьсан зүйл бий. Тийм учраас “Энэ бол Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Орж ирэхээр нь ярья” гэсэн янз бүрийн өнгөлөн далдлалт хэрэггүй. Бүлгүүд үүн дээр албан ёсныхоо байр суурийг илэрхийлээрэй. Бүлгүүд байр сууриа илэрхийлээд, Ерөнхийлөгч энэ талаар ярьсан байхад Ерөнхий сайд ч шинээр оруулж ирэх Засгийн газрын гишүүдээ уг бодлогод нийцүүлж оруулж ирэх чиглэлд ажиллах боломжтой” гэлээ.

Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулийн төслүүдийг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөндсөн хоёр дахь бүлэг асуудал нь энэ намрын чуулганы ач холбогдол болон Төрийн тэргүүний зүгээс анхаарч буй хуулийн төслүүдтэй холбоотой байв. Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ удаагийн намрын чуулган бол олон чухал асуудал шийдэх маш их ач холбогдолтой чуулган. УИХ-ын үйл ажиллагаагаа талаасаа өнгөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулиудаас та бүхэнд хэлье. Өргөн барьсан хуулийн төслүүдийн хувьд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл гэж Ухаалаг төрийн тухай ярих үед гаргасан төслийг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан. Үүнийг хэлэлцэж баталж өгөх шаардлагатай байна. Нийтийн сонсголын тухай, Өрийн удирдлагын тухай, Баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг өргөн бариад байна.

Энэ удаагийн чуулганаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг цаг гаргаж шийдвэрлэвэл зүгээр.

Өргөн барихад бэлэн болсон хуулиудын талаар бас мэдээлэл өгье. Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн зар мэдээний тухай, Төрийн буюу нийтийн албаны тухай зжэрэг хуулийн төслийг өргөн барих гэж байна.

Өргөн барих гэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Иргэн харьяатын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өмчийн эрхийн тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай, Бараа, үйлчилгээ худалдан авалтын тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулиудын төсөл эдгээрт багтаж байгаа.

Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл нь Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сангийн тухай гэсэн гурван багц хуулиас бүрдэж байгаа. Улстөржилт оруулахгүй тулд энэ багц хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан нь дээр байх. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг салгахтай холбоотой төсөл юм. Үүнийг УИХ батлаагүй. Тийм учраас үүнийг өргөн барихаар төлөвлөж байгаа” гэв.

Мөн гурван асуудлыг маш хурдан хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэсэн юм. Нэгдүгээрт, өргөн бариад байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөл. Мөн Хөгжлийн бодлого, зорилтын тухай хуулийн төсөл, үүнтэй уялдуулж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газраас санал аваад өргөн баривал зүгээр. Эдгээр нь суурь хуулиуд байх юм гэв.

Намрын чуулганаар ирэх жилийн улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогод хариуцлагатай хандаж шийдэхийг хүслээ.

                                                                                                                                   

                                                                                                                                     Эх сурвалж: www.president.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Khaipkhan (150.129.141.144)
    Erunhiiluch min AN-yg ungaah geed oroldood bna shuu. Chamaig bid 2 udaa erunhii said, 2udaa erunhiilucheer songoloo boloo yum bishuu. Davarahaa boil. Chamaig harahaar durgui hureed bna. Zasagyn ajilyg namyn dardad dalga.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.140.237)
    erunhiilugchiin tumen zuv! Altanhuyag ugend ni orohgui tomorch baigaad huviinhaa shunalaas bolj ATG-d barimchlagdaj tom asuudald oroh vii deee
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ерөнхийлөгчийн зөв өө
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    путинг урьж удирдуулья
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.179.11.34)
    ерэнхийлөгч хэтэрхий засагийн ажилд оролцоод байгаа юм уу даа энэ зөв бол уу
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • БАТАА (103.229.122.42)
    ЭНЭ АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛЭЧИЙН ҮГИЙГ ТООХГҮЙ ИХ ЗАНТАЙ, ХУДАЛ ХЭЛЖ АРГАЛАХЫГ БОДДОГ ИЧМЭЭР ХҮНДЭЭ. ИЙМ ХҮН ЗАСАГТ ГАРДАГ ЯДУУ НАМ ЮМ ДАА
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • demjigch (202.126.91.104)
    eronhiilogchiin zasaglaltai boloh heregtei mongoliig olon hvn udirdaj chadahgvi.eronhiilogchiin zov zorigtoi shiidver gargaj bn.mongo alban tushaald shunsan hvmvvsd tanii shiidver taalagdahgvi bgan oilgomjtoi
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    darlagdsan ard tvmnee umuurnu geed bsan haana bnaa
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.11.104)
    ajlaa medehgvi baahan shine said tomilogdohni bnshdee
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Адар (112.72.13.35)
    Ерөнхийлөгчийн дараагийн санаарахал Ерөнхийлөгчийн засаглал тогтоох явдал юм уу даа. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиудыг л УИХ хэлэлцэх юм байна. Тэгэхээр Ерөнхийлөгч ингэж ажилладаг юм гэж дараа нь хэлэх гэж байгаа юм.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
    • ЧИ Ч СОЦ ҮЕИЙН МУДАК БАЙХ ДАА. СССР, 15 РЕСПУБЛИКИЙН ЮМЫГ ЯРИАД БАЙХ ЮМ. МОНГОЛЧУУД ОРОС БИШ, ДУНДАД АЗИЙНХАН БИШ ТИЙМ УХААН МУУТАЙ ЮМ ХИЙГҮЙ ДЭЭ
      2014 оны 10 сарын 08
  • Zochin (49.0.155.30)
    Yeronhiilogchiin zuv. Demjij bn. Odoo namuud, yalanguya AN yaahyg l hartsgaaya
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (216.214.87.74)
    Neg bol huulia bari geed l nogoo bol huuli hamaagui geed l. buurin deeree ergej baina shu.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Zochin (150.129.143.79)
    Erunhiilugch huulias davsan shaardlaga tavij bna. Buruu... Heniig tanhimdaa alilluulah ni erenhii saidiin buren rehiin asuudal. Ih hurliin bulgiin darga nariig daramtladag ni bur ch teneg hereg...
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Irgen (182.160.37.58)
    Eronhiilogch ta ene bair suurin deeree bat zogsooroi do harj l baiay
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.194.114.95)
    NOAT iin huuli yasan be.Ebi
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Баь (112.72.11.111)
    Зөв Ерөнхийлөгчийн зөв.
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (150.129.142.14)
    манай ерөнхийлөгч аль намаас нэр дэвшсэн билээ?
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    өө заза
    2014 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    2 цаг 8 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    14 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 38 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    15 цаг 57 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    16 цаг 4 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    16 цаг 47 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК