Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Хөгжлийн гайхамшгийг бүтээхэд өрсөлдөх чадвар чухал

2014-10-09
0
ЖИРГЭХ

цагаан    Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган нийслэлд болж 21 аймгийн удирдлага оролцож байна. Уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ТУЗ-ийн дарга П.Цагаан оролцон үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулган болж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. Энэ чуулганыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Эдийн засгийн форум, МХАҮТ, Конрад Аденауэрийн сан хамтран зохион байгуулж байна. Монгол Улс ардчиллын замыг сонгосон цагаас хойш  дотно хамтын ажиллагаатай явж ирсэн Конрад Аденауэрийн сан чуулганыг хамтран зохион байгуулж байгаа нь таатай байна.

Монгол Улс өнгөрсөн 24 жилд эдийн засаг, улс төрийн хос шилжилт хийснээрээ бахархдаг. Тэгвэл ирэх 24 жилд хөгжлийнхөө хурд, далайцаар дэлхийд гайхагдсан орон болох боломж байна. Жил бүр 15 хувийн өсөлттэйгээр 15 жил хөгжвөл Монголын ДНБ 100 тэрбум ам.долларт ойртож очих боломжтой. Ирэх 20 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээсэн, хамгийн хурдан хөгжсөн орон болох боломж байна. Эдийн засгийн хөгжлийн ийм гараан дээр байгаа үед Конрад Аденауэрийн сан бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь их чухал юм.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг анх гаргахдаа Монголтой эдийн засгийн бүтэц, хүн ам, шилжилт зэрэг ямар нэг байдлаараа ижил төстэй дэлхийн янз бүрийн тивийн 14 оронтой харьцуулсан 345 үзүүлэлтээр гаргасан. Эдгээр үзүүлэлт нь дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн, засаглалын зэрэг олон талыг хамарч байсан. Үүгээр     Монгол Улс өрсөлдөх чадвараараа дэлхийд хаана байгааг тодорхойлох зорилготой байсан. Үүний дараа Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс  аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 онд анх удаа 130 гаруй үзүүлэлтээр гаргасан. Тэр нь аймгууд Монгол Улс дотроо өрсөлдөх чадвараараа хаана байгааг гаргах зорилготой байсан юм. Ингээд 2013 оны тайлангаар өнгөрсөн нэг жилд ямар үзүүлэлтээр урагшлав, ямар үзүүлэлтээр ухрав гэсэн хэмжээс гаргах зорилго тавьсан. “Аливаа юмыг хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй” гэсэн Ромын гаралтай эртний зүйр үг байдаг. Энэ бол туйлын үнэн.

Та нар бол аймаг, орон нутгийг удирдаж байгаа хүмүүс. Та бүхэнд хамгийн эхэнд зөвлөх зүйл бол бүртгэл. Тэгээд хэмжүүр. Аливаа юмыг хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй. Хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй. Удирдаж чадахгүй бол юмыг боловсронгуй болгож чадахгүй. Улс орон, аймаг, орон нутгийг удирдана гэдэг бол хамгийн түрүүнд бодит хэмжүүртэй болох хэрэгтэй. Хэмжүүр гэдэг бол гүнзгий утга учиртай үг. Байгалийн шинжлэх ухаанаас гадна эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан хөгжсөөр байгаад хэмжиж болохгүй зүйл байхгүй болсон. Хамгийн эхлээд хэмжиж сурах нь зүйтэй. Аймгууд эхлээд өөрсдийгөө бодит шалгуураар хэмждэг болно гэдэг бол улс орон, аймаг, орон нутгийг удирдах үндсийн үндэс, толь нь болж байгаа юм. Гэхдээ нөлөөтэй биш, бодитой толь юм. Хөгжлийн гайхамшгийг бүтээхэд өрсөлдөх чадвар чухал. Үүнд та бүхний үүрэг роль асар их юм.

Манай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ийм чадвартай болохын тулд цаг хугацаа их зарсан. Швейцарийн холбооны улсын туршлагаар ажиллаж хэмжилт хийх аргад суралцсан. Өрсөлдөх чадварын судалгааны төвийн тайлан бол миний итгэж үнэмшиж байгаагаар Монголд хамгийн бодитой, ямар нэгэн субъектив шинжгүйгээр ажиллах чадвартай болсон хүмүүсийн гараар, гадаадын 20-30 жилийн туршлагатай хүмүүсийн удирдлага дор боловсруулсан бодит үнэнд хамгийн ойртсон тайлан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн 11 дүгээр сард “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга дэвшүүлж том хурал хийсэн. Ухаалаг төр рүү шилжих зайлшгүй шаардлагатай гэсэн бүх тооцоо судалгаа, үндэслэлүүд нь таван жилийн хугацаанд хийсэн Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгаа, тайлан байсан юм шүү. Иймээс судалж, хэмжиж чадна гэдэг бол тал бүрийн ач холбогдолтой юм. Өрсөлдөх чадвар гэдгийг нарийн шинжлэх ухаан гэж ойлгох хэрэгтэй. Өмнөговь аймаг хүсэлт гаргаад сумдынхаа өрсөлдөх чадварыг манай төвөөр гаргуулаад байна. Аймгуудын жил бүрийн өрсөлдөх чадварын тайланг Монгол Улсын жил болгоны эдийн засгийн форум дээр ярьдаг хэвшил тогтоод явж байгаа. Энэ тайланг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, та бүхэн ашигладаг болж байгаа нь чухал юм.

Өнгөрсөн жилээс Ерөнхийлөгчийн санаачлагаар Монгол Улсад анх удаа хөрөнгө оруулалтыг орон нутагт нь шилжүүлж, төсөв, орон нутгийн хөгжлийн санг иргэдийн шууд оролцоотойгоор, тэдний саналаар хуваарилж эхэллээ. Үүнд иргэд маш их таатай байгаа. Би яагаад шууд ардчилал-иргэдийн оролцооны талаар ярьсан бэ гэвэл Монгол Улс өнгөрсөн 24 жилд сонгуулийн ардчилалтай байсан. Одоо ирэх 24 жилд иргэдээсээ санал асууж, тэднээр шийдвэр гаргуулдаг шууд ардчилал руу оръё гэж байгаа. 2009 онд анх Иргэний танхимыг Төрийн ордонд байгуулж байсан бол өнөөдөр аймаг, сум, нийслэл, дүүрэгт 300 гаруй Иргэний танхим байгуулагдаад байна. Иргэдээр шийдвэр гаргуулдаг болох юм бол Монгол Улс хүчтэй, жигд хөгжсөн улс болох боломжтой.

Үүний зэрэгцээ хэлэхэд төр төвхнүүлэх үйл ажиллагаа булингартай байгаа. “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн зүйр үг байдаг. УИХ, Иргэдийн Хурал, Засаг даргын гээд аль ч шатны сонгууль ч бай, булингаргүй, тунгалаг явах юм бол уг байгууллага, уг хүний үйл ажиллагаа бас булингаргүй, тунгалаг байна. Үүнтэй холбогдуулж хэлэхэд Сонгуулийн хууль, санхүүжилтийн хууль, нэр дэвших хуулийг боловсронгуй болгож 2016 онд үнэхээр булингаргүй төр, засгийг төвдөө ч, орон нутагтаа ч байгуулъя гэсэн бодлоготой байна.

Үүнд хоёр зарчим барья гэж байгаа. Нэгд, тухайн сонгуулийн байгууллага, албан тушаалд өрсөлдүүлэх зарчим нь тэгш оролцоог дэмжсэн байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эрүүл саруул, эрдэм боловсролтой, тухайн ажлыг хийж чадах ямар ч хүн өрсөлдөх боломжтой байх ёстой. Өнөөдөр мөнгөний үүрэг роль их байгаа учраас сонгуулиар байгуулагддаг байгууллагууд мөнгөтэй, бизнесийн хүмүүсийн клуб болчих гээд байгаа тал бий. Иймээс төр, засгийн байгууллагад сонгогдож ажиллах хүмүүс мөнгөний шалгуураар биш, олон хүн өрсөлддөг хуулийн зохицуулалтаар гарч ирэх ёстой. Хоёрдугаарт, тэгш өрсөлдөх боломжтой байх ёстой. Энэ хоёр зарчмаар хатуу чанд хууль боловсруулж байгаа гэдгийг хэлье.

Шилэн дансны тухай хууль гэж та бүхэн сонссон. Энэ хууль ирэх жилээс мөрдөгдөж эхэлнэ. Энэ хуулийн дагуу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс таван сая төгрөгөөс дээш бүх орлого, зарлагын гүйлгээ байгууллагынхаа веб хуудсан дээр тавигдана. Веб хуудасгүй бол самбар дээр, олон нийтийн нүдэн дээр ил тод тавина. Тэгж тавиагүй бол нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно. Сонгуульд оролцож байгаа нам, бүх хүмүүс сонгуульд зарцуулах мөнгөө мөн Шилэн данстай адилхан нэг дансанд төвлөрүүлж захиран зарцуулдаг болно. Шилэн дансны тухай хууль бол төр, засгийн үйл ажиллагааг булингаргүй байлгах их том утгаар гарсан хууль шүү. Энэ хууль төрийн байгууллагаас эхлээд дараагаар нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн бүх нэгжүүдэд хамаарна. Дараа нь улс төрийн намуудад хамаарна.

Би та бүхэнд гурван зүйл хэллээ. Нэгд, ухаалаг төр гэдэг бол урт процесс. Үүн дотор Сонгуулийн хууль, санхүүжилтийн хууль, нэр дэвших хууль, тайлагнах, өрсөлдөх чадвар гээд их олон зүйл багтана. Хоёрт, шууд ардчилал, орон нутгийн оролцоо гэдэг бол түр зуурын ажил биш. Монголын иргэд хүчтэй байвал хүчтэй улс болно. Гуравт, Шилэн дансны хуулиар төр, засгийн бүх үйл ажиллагаа ил тод болоод ирвэл олон нийтийн шууд хяналтад орно. Төсвийн хөрөнгийг юунд захиран зарцуулж байна вэ гэдэг нь ил болно. Хяналттай болно” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр хөрөнгө оруулагчдыг ташуур барьж хөөх биш хадаг барьж угтдаг, хүний төлөө хийж буй ажлаа эхэлж тайлагнадаг, байх ёстойг санууллаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (150.129.141.144)
    Elbegdorj chi davarch bna. Chamaig bid 2 udaa erunhii said 2 udaa erunhiilecheer songson. Chi AN-d uurtei hun shuu . Chamd bid urgui. AN-yn dargyg hundelj duugui bai muu avalgachin
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Khaipkhan (150.129.141.144)
    Chi muu unuudur bayan-ulgiichuudiid 2 huvaasan odoo AN-yg Elbegdorjoor damjuulj 2 huvaah gej bna chunaltai muu hulgaaich zaildaa
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочид (150.129.141.141)
    Ерөнхийлөгч ерөнхий сайдыг яагаад ингэж дарамтлаад ажлыг нь хийлгэхгүй болов Арай дэндүү ихээр дарамталж байна хаваржи\жин улс төржөөд юу ч хийлгээгүй одоо дахиад эхэллээ ямар их зуулттай хүн гээч вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ХИЙЛДЭЭ.ЕРӨНХИЙ САЙДЫГ ҮҮРЭГДЭХ ЭРХ БАЙХГҮЙ БАЙХ ШҮҮ ТАНД. БЭЛЭГ ТЭМДЭГ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛ. ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРОН ШҮҮ БИД. энэ ерөнхийлгч гэгч нөхөр зүгээр ажлаа хийгээсэй. засгийн газар гээд л өөрийн хэдэн хүнээ сайд тавьчих гээд л ерөөсөө энэ шунал энэ тэр яасан дуудаггүй хүн вэ . Засгийн газар, ерөнхий сайд нь хуулиар олгосон эрхээ эдлээд яваг л дээ. дараа хариуцлагаа хүлээнэ шүү дээ. одоо АТГ асуудлыг ЕС аваад л даргыг тавих гэвэл энэ элбэгээ яах болоо. Ажил ажиллаа хий л дээ эрхэмүүд ээ. өөрийгөө тойрсон хэдэн мангараа сайд болгох гээд худлаа дан давхар дээл гээд новшироод суучих юм
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    1 цаг 6 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    13 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    14 цаг 55 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 2 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    15 цаг 45 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК