Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2014-10-10
0
ЖИРГЭХ

 BSN_4664   Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар /Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувийн саналаар баталлаа.

Үүний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулсан.

“Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг 1993 онд баталснаас хойш есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2002 онд шинэчлэн найруулжээ. 2013 он гэхэд Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, 90 хувьд хүрсэн байна.

Харин сүүлийн үед эдгээр даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодорхой болгож, чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр авах, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг үндсэн эрхүүдийг хуулиар баталгаажуулах шаардлага бий болсон байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдлээс төдийлөн хамгаалагддаггүй, оношилгоо, шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй үнээр эм авах үйлчилгээ даатгалын тусламж, үйлчилгээний багцад оновчтой бус байгаагаас даатгуулагчийн өөрөөс төлөх төлбөр нэмэгдэж, ядууралд өртөх эрсдэлд хүргэж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн байна. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг өргөжүүлж даатгалын зардлын хамралтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага чиг үүргээ бүрэн гүйцэтгэхийн тулд бие даасан байдал нь хангагдаж сангийн удирдлага, менежментийн үндсэн чиг үүрэг шимтгэл цуглуулж, хөрөнгө төвлөрүүлэхээс гадна төвлөрүүлсэн хөрөнгөөр даатгуулагчдад чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэдний нэрийн өмнөөс үр ашигтай худалдан авах шаардлагатай хэмээн сайд С.Эрдэнэ танилцуулгадаа дурдсан.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт хяналт тавих замаар стратегийн идэвхитэй худалдан авалт хийх чадавхгүй байгааг өөрчлөх нь зүйтэй гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийг бэхжүүлэн, эрх үүргийг нь нэмэгдүүлж, даатгалын харилцаанд оролцогч талуудын хамтын удирдлагын зарчмын дагуу эрүүл мэндийн нийгмийн даатгалын бодлогын болон удирдлагын асуудлуудыг шийдвэрлэж байх Үндэсний зөвлөл болгон хөгжүүлэх нь чухал байгаа талаар сайдын танилцуулгад дурдагдаж байлаа. Өөрөөр хэлбэл Үндэсний зөвлөлийг эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хувьд удирдах дээд байгууллага болгон хөгжүүлэх шаардлага бий болсон байна.

Эдгээр нөхцөл шаардлагад үндэслэн Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулж Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь танилцуулсан.

Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал хуулийн төсөлд тусгагдсан эсэх, албан журмын даатгалд даатгуулагчийн гэр бүл, үр хүүхэд үүнд хамаарах үгүйг лавласан. Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар өндөр өртөгтэй зарим төрлийн тусламж үйлчилгээ, эмнэлгийн хэрэгслийн зардлын талаар хуулийн төсөлд тусгагдсан аж. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хамрагдах иргэдийн талаар судалгаа хийж үзэхэд 56 мянган даатгуулагч хамрагдан, даатгалын сангаас 51.9 тэрбум төгрөг төлөгдөх тооцоо гарсан юм байна.

Даатгуулагч эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй тохиолдолд гэр бүлийн гишүүн эрүүл мэндийн үйлчилгээ авах талаар хуулийн төсөлд тусгасан хэмээн сайд С.Эрдэнэ тодруулан хариулсан.

Мөн эмч, эмнэлгийн байгууллагаа даатгуулагч өөрөө сонгон үйлчлүүлэхээр төсөлд тусгасан нь эмнэлгийн байгууллагын, тэр дундаа өрхийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах гол хөшүүрэг болно. Өрхийн эмчилгээг даатгалд хамруулахаар мөн тусгасан нь эмнэлэгт хэвтэх явдлыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаахэмээн ажлын хэсгийн гишүүд нэмж хэлсэн.

Гишүүд асуултдаа хариулт авсны дараа саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Чуулганы хуралдааны төгсгөлд Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар танилцуулснаар хуралдаан өндөрлөлөө. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Батням (202.21.124.130)
    Агуу том бизнес бий болох нь дээ. Бизнесийн бүлэглэлүүд үзэж тарах нь дээ
    2014 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    1 цаг 6 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    13 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    14 цаг 55 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 2 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    15 цаг 45 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК