МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23.00 цагийн үед эх орондоо ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр цахим орчинд түүнийг баривчилсан талаар цуу яриа тараад байна. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Баривчилсан асуудал байхгүй. Худал мэдээлэл байна” гэв. Түүнд МАХН-ын байрны асуудлаар дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.


Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)