
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гишүүдийн сонирхсон асуултад хариулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр
Зөвшөөрлийг цөөрүүлэх хууль орж ирж байгааг дэмжиж байна. Үүнээс гадна зөвшөөрөлтэй адилтгах хязгаарлалт хийгдсэн журмуудыг яаж зохицуулах вэ? Хуульд үндэслээгүй зөвшөөрөл гэж юуг хэлж байна вэ? гэж асуув. Харин Ч.Сайханбилэг "Хуульд үндэслээгүй маш олон зөвшөөрөл байсан. Яам, нэг албан тушаалтан гаргасан гээд зөвшөөрөл байсан. Үүнийг бид зохицуулж байна. Үндэсний аюулгүй байдал, шашинтай холбоотой асуудал онцгой байдлын хүрээнд зөвшөөрөл олгоно" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)