
МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн пүрэв гарагийн 22.40 цагт эх орондоо ирсэн. Түүнийг намынх нь гишүүд, дэмжигчид хийгээд хүү Э.Батшугар нар тоссон. Тэгвэл тэрбээр өөрийн ирсэн шалтгаанаа ямар ч улс төрийн зорилго байхгүй гэдгээ хэлээд байгаа. Харин олон нийт түүнийг Засгийн бүтэц хийгээд зарим асуудлаас болж ирсэн хэмээн үзэж байгаа. Гэвч намынх нь гишүүд ч даргаа өмөөрч улс төрийн шалтгаанаар ирээгүй хэмээж байгаа юм. Тухайлбал, З.Баянсэлэнгэ гишүүн хэлэхдээ "Эмчилгээний хугацаа нь дуусаагүй байгаа. Даргын ирэх болсон нь аав, ээжтэй нь холбоотой. Тэд хүүгээ ирж уулзаач гэж хүссэн" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (13)