Өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд МАХН-ынхан 200 мод тарих гэнэ. 15.00 цагаас болох энэ арга хэмжээнд намын дарга Н.Энхбаяр оролцох юм байна. Эх орондоо ирээд удаагүй байгаа түүний хувьд олон нийтийн арга хэмжээнд анх удаагаа оролцох гэж байгаа нь энэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирсэн даруйдаа “Шударга ёс” эвслийнхэнтэйгээ уулзсан. Засгийн газрын бүтэц ид яригдаж байх үед эх орондоо ирсэн түүнийг Ерөнхий сайд дуудсан, Шадар сайд болохоор ирлээ хэмээн шуугиж байсан ч одоогоор баттай мэдээлэл гараагүй байна. Өөрөө энэхүү мэдээллүүдийг үгүйсгэж “Настай эцэг эхтэйгээ уулзаж, эх орноо санасан сэтгэлээ дэвтээх гэж ирлээ” хэмээн мэдэгдэж байгаа.
Д.Ундрах /24tsag.mn/




























































Сэтгэгдэл (5)