Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Женко” Х.Баттулгын өчигдөр ба өнөөдөр

2014-10-13
0
ЖИРГЭХ

Баттулга1“...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...” Энэ бол МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг. Мөн УИХ-ын гишүүн, сайд байгаад сандлаа сайн дураараа орхисон “Женко” Х.Баттулгын тухай сэтгүүлч хөндөж асуухад ийн хэлсэн гэдгийг тодотгоё.

Үнэн шүү. Эрхэм Ерөнхийлөгч сайн найзын хувьд үнэхээр түс тас хэлсэн байв. Ингэж хэлэх хүн тун ховор гэдэгтэй ч маргах юм алга. Одоо чинь эрх мэдэлтэйгээс гадна мөнгөтэй хүнээс асар их айдаг болсон цаг. Мөнгөтэй хүн юуг ч дийлнэ, яаж чадна гэсэн сэтгэхүй нийгэмд сууж, үнэтэй машин харсан замын цагдаа хүртэл хараагүй юм шиг царайлдаг болсон үе. Би энд баян хүн гэсэнгүй. Мөнгөтэй хүн гэлээ шүү. Баян байна гэдэг харьцангуй ойлголт учраас тэр. Манай нэрт зохиолч Д.Урианхай гуай өнөөдөр баян хүн мөн үү. Мөн. Сэтгэлгээний хувьд түүн шиг баян хүн Монголд цөөхөн байх. Харин түүнд мөнгө байгаа болов уу? Ээ дээ мэдэхгүй, хоногийн хоолоо л дөнгөн данган залгуулж яваа байж мэдэх нөхөр. Яруу найрагч Б.Лхагвасүрэн баян уу? Баян. Авьяас, уран үгээрээ баян. Ингээд яриад байвал баян хоосны ойлголт дуусашгүй юм. Үр хүүхдээрээ баян хүмүүс ч манайд тун олон бий. Ер нь сэтгэлээрээ баян байна гэдэг энэ ертөнцийн хамгийн агуу зүйл гэдгийг мэргэд хэлсэн байдаг. Харин хөрөнгө мөнгөөр баян байхын тухай огт өөр өнгөөр, огт өөр зүйлүүдийн тухай өгүүлсэн байх нь элбэг. Яагаад гэхээр мөнгө сүүлдээ зүв зүгээр байсан хүнийг атаа хорсол, цус нулимс, муу ёрын зүг хөтөлж, ёс бус үйлдэл хийх хүртэл өөрчилдөгт л хамаг учир оршдог тухай ном зохиол ч олон бий. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн гажигтай болгож байна гэсэн үг л дээ.

  “Женко” Х.Баттулгын хувьд галзуу солиотой нэгэн гэж хэн ч хэлэхгүй. Балай эргүү ч хүн биш. Харин ч авьяас чадал, овсгоо самбаа, ухаан тэгш гэдэгтэй маргаад байх нэгэн гарахгүй байх. Түүнийг  тун олон талын авьяастай, ёстой л сор болсон залуу байсан гэлцэх нь бий. Үнэн. Маш гоё зурдаг байв. Сайн тамирчин. Самбо бөхийн дэлхийн аварга хүн шүү дээ. Наймаа панзанд ч багаасаа овсгоотой байснаа өөрөө нуудаггүй. Гадаадад тэмцээнд явлаа гэхэд Х.Баттулга л хэд хэдэн үнэгний арьсан малгай ч юм уу аваад гарчихсан, хэдий завандаа юм бүү мэд наймаа сүнгэнүүлчихсэн зогсч байдаг тухай үеийнх нь тамирчид ярьдаг. Зах зээлийн үед ч овсгоотой ажилласан. Ер нь юм юманд л холбогдсон байх. Юм юмтай ч холбогдсон байх. 17 чингэлэг спирт гээд нэг хэсэг хэл аманд өртөж, нэлээд хугацаанд сураг чимээгүй болон, хожим тас хар нүдний шилнээс салдаггүй “мафи” маягийн Баттулга хааяахан телевизийн дэлгэцээр харагдах болсныг мэдэх нэг нь мэднэ.
 Товчхон хэлэхэд Х.Баттулга гэх хөөрхөн залууг ганцхан зүйл сэм сэмхнээр идэж байгааг л тэр анзаараагүй. Тэр бол мөнгөтэй байхад ер нь бүхнийг дийлэх юм байна гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил. Энэ итгэл үнэмшил нь яваандаа түүний өөрийн ёс зүй болж, харин одоо энэ бүхэн аажим аажмаар нийгмээс шахагдаад ирэхээр асар их бухимдах болоо юу гэлтэй харагддаг. Мөнгө тоглодог, мөнгө бүхнийг шийддэг нийгэм түүний хамгийн үнэ цэнтэй зүйл болох хүний мөн чанар, ёс зүй, монгол эрийн жудаг гээч юмыг нь сэм сэмхэн сорж алга болгоод байгааг л огтхон ч анзаарахгүйгээр өдийг хүрч байна гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нийгмийн нөхцөл байдал ч ийм байхаас өөр аргагүйд хүргэж, Х.Баттулга гэх хувь хүнийг буланд шахсан байхыг үгүйсгэхгүй. Шахсан ч зүйлүүд их бий байх. Буланд шахагдсан муурнаас барын авир араншин гардаг нь байгаль ээжийн зурсан зураг, төөрсөн төөрөг яах аргагүй мөн. Гэхдээ түүнийгинаан туршийнхаа идеал болгох ёсгүй эд л дээ.

  Х.Баттулга бүхнийг мөнгөөр шийдэж болно гэсэн үзэл бодолдоо хөтлөгдсөнөөр өөрийнхөө үнэт зүйлийг гээж эхэлсэн гэж дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл асуудлыг шийдэх арга барилаа буруугаар сонгодог болсон гэсэн үг. Буруугаар сонгодог болсноор зорилгодоо л хүрч байвал арга нь ямар байх огт хамаагүй гэсэн улаан коммунистуудын лоозонг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн юм.

  2004 онд УИХ-д нэр дэвших гэтэл үнэндээ намын юм мэдэх нөхдүүд нь түүний энэхүү асуудлыг шийдэх арга барилаас болгоомжлоод “нүх” олгоогүй. “Нүхгүй “ болсон тэр “Эх орон” намд үлдээд байсан нэг “нүхийг” гүйж харайж байгаад тус намын нарийн бичгийн дарга байсан Эрдэнэбүрэнгийн тусламжтайгаар авсан. Тэгээд Баянхонгортоо нэр дэвшээд ялсан. Их хуралд суусан. Гэвч эргээд “Эх орон” нам руугаа тоох ч үгүй нулимаад, дээр нь нөгөө Эрдэнэбүрэнгээ урвуулаад эвслийг тараах, энэ намыг хагалах хорын эх үүсвэрийг тавьж байв. Эндээс би УИХ-ын гишүүн болсон юм шүү гэсэн сэтгэл тэр нөхөрт байдаггүй гэлцдэг юм. Харин ч одоо “Эрэлийн” нам гэж байл уу, яалаа гэсэн шүү юм хааяа ярьсан харагддаг. Зорилгодоо л хүрсэн бол боллоо гэж боддог хүн ингэдэг юм. Бас түүний үгийг л дагаагүй бол бүгд дайсан. Одоогийн үйлдлийг хар. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гээд намынхаа нөхдүүдийн араас байнга шороо цацна. Нүүрээрээ уулзахаар таг. Гараад ярихаараа бараг л харааж харагдах. Сониноор бол бүр ч өөр. Телевизийн дэлгэцээр нэг иргэнээ бууны нохой мохойгоор нь тоох ч үгүй дуудна. Даяаршиж буй ертөнцөд нэг иргэнээ эрлийз хурлийзаар нь дуудах түүнд юу ч биш. Монголд ер нь ингэхэд эрлийз хурлийзгүй цэвэр цустай хэн байгаа юм. Байлаа гээд ямар гай тариав. Харин ч манай эрлийзүүд л спортын ертөнцөд Монголын нэрийг гаргаж яваа биз дээ. Мөн түүний мөнгөний дохиураар юу ч хийхээс буцахгүй, юу ч хэлж, яаж ч мэлзэж чадах  долдойчууд манайд хангалттай байдаг учир түүний төрмөл бус үзэл бодлыг байнга хөөргөдөг.

  Сайдынхаа ажлыг тэрбээр өгсөн. Бас л жудаггүй зүйл дээ. Баг болж оргил өөд авирч яваад аюул тохиолдоход өөрийгөө авраад нөхдийгөө золиосонд хаяж буй хүн шиг л харагдаж байна билээ. Дээр нь оргилоос бууж ирээд нөгөөдүүлээ муу авирч байна, тэгээд осолдлоо хэмээн ам хуурайгүй ярих нөхөртэй тун адилхан харагдсан юмдаг. Харагдаж ч байгаа. Тэр ч бүү хэл амин хайртай найз Ерөнхийлөгчийнхөө зүг одоогоор чимх чимх шороо цацаж байгааг манайхан анзаарсан байх. Тэгвэл энэ өндөр сэнтийгээс буусан хойно яах нь тодорхой шүү дээ.

  МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “...асуудлыг шийдэх арга барил нь жаахан тийм” гэсэн үгийн бүрэн тайллыг мэдээжийн хэрэг ганцхан Ерөнхийлөгч л мэдэх байх. Харин нийгмийн дунд хөвж явдаг ам дамжсан яриа ч бус нийтийн нүдэн дээр болсон, өрнөсөн үйлдэлүүдээс нь хараад ийм л бодол төрдөг. Мөнгөнд захирагдаж, мөнгийг амьдралаа болгосон хүнээс ямагт муу муухай бодол ундарч байдаг юм хэмээн аугаа Достоевский нэгэн зохиолдоо өгүүлсэн юмдаг. Тиймээс эдүгээ асуудлыг эвээр, ухаанаар, аргаар шийддэг цаг үе яг хаврын ногоо шиг Монголын нийгэмд соёолж эхэлсэн гэдгийг эрхэм Х.Баттулгад хэлээд өгөх хүн байна уу?
 
Н.Баатар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • zochin (103.229.123.86)
    Za yahavdee tgd avhiig n avaad hayhiig n hayad l yavah heregtei shd!! Buh yum n buruu bn gj yu bhavdee!! Sain yum zunduu l bgaa bz!! Yah gj ingej aimr tuilshirj bdiim de!! Bichsen bicheegui uursduu ard tumen l shiidne shde
    2014 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.202)
    Энэ хүн үнэхээр од юм байнаа. Ингэж нарийн деталь энэ хүний талаар ярина гэдэг бас л хүчтэй байгаа шинж шүү. Их л айж дээ.
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • hiirhel (202.179.10.50)
    zahialgat setguul zui gj ene dee
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.121.150)
    zahialgaar bichsen gedeg ni ilerhii.ugaadas dolooson ***** shig sanagdchihlaa.altanhuyagiin zasgiin ued setguul zui bur bohirdjee.ogiudas hurmeer.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Захиалгаар бичмэр болж. Түүнээс чухам ямар ямар муу, муухай бодол урсан гараад байгааг нь тоочоод өгчихөлдөө. Сайн найзаа дэмжээд сайдийн суудлаа өгчихдөг нь муу муухай бодол уу? Түүхий эдээ ядаж хагас боловсоруулая, хятадын хараат байдлаас эдийн засагаа гаргая гэдэг нь бас муухай бодол уу? Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн хар хайрцагны бодлогыг эргэн сануулсан нь бас муу, муухай бодол уу? тэр муу иуухай бодлыг нь нэг сайн дэлгээд өгвөл Н.Баатар танд тун ч их талархамаар байна даа.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.192.106)
    mungunii tuluu yuch hiihed belen, heden ch hunig zoliosloj chadnaa gedegiig yaasan ih aij toiruulj bicheeveee.... uneheer l aimaar bolood humuus aigaad baina shuu
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    jenco mash ***** hun, t1eesee iluu mash ih shunaltai gej orosuud yarisan bdag
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • zochin (119.40.98.98)
    Бараг үнэндээ.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.21.119.98)
    zahialgaar balai vm bitgii bicheed bai.Battulga bol ooriin gesen bodol uhaantai hun.zobl vmnii toloo temstej baigaa hun.
    2014 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    1 цаг 5 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    13 цаг 50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 35 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    14 цаг 54 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    15 цаг 1 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    15 цаг 44 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК