Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд А.Гансүх Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай төслийг УИХ -ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Манай орны нэгдэн орох гэж буй тус конвенцийн зорилго нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хэд хэдэн конвенци болон зөвлөмжүүдэд агуулагдаж байсан далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийг тогтоосон шинэ стандартуудыг олон улсын нэг гэрээнд нэгтгэж зохицуулахад чиглэгджээ. Тус конвенци нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын 37 гэрээ, конвенцид агуулагдаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцлийн хэм хэмжээг нэгтгэн сайжруулж дахин боловсруулсан баримт бичиг юм



























































