Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайдын нэрс нь тодорхойгүй төсөл гишүүдийн дунд маргаан дэгдээв

2014-10-14
0
ЖИРГЭХ

indexУИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ Засгийн газар шинэ бүтцийн яамдад томилох сайд нарын нэрсгүй, хэдэн яамдад хэдэн сайд ажиллахыг жагсаасан хүн болгоны мэдэх төсөл оруулж ирсэн нь байнгын хорооны хуралдаанд гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний хуулийн төслийг сайд нарын томилгооноос салгаж өргөн барьсан нь шүүмжлэл дагуулав.

Зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхой хэлсэнгүй. Ингээд гишүүд дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд ийм байр суурьтай байлаа.

imagesЖ.Батзандан: Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин огцрох байлаа

-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн ЗГХЭГ-т байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих даа. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж макс зүүгээд өнгөрөх гээгүй. Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу. Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу. Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Максныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хээргтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Энэ янзаараа улс орон өөдлөхгүй нь.

С.Бямбацогт: Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм


бямбацогт-УИХ-д хууль тогтоол өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Тодорхой шаардлага шалгуур хангасан хуулийн төслийг хүлээж аваад холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр ийм зөрчилтэй хуулийн төсөл өргөн барьсан байна. Засгийн газар хуулиа мэддэггүй юм уу, эсвэл чадваргүй юм уу, Ч.Сайханбилэг даргын хариултаас үзэхэд зөрчилтэй хууль өргөн барьсныгаа хэлэлцүүлгийн явцад арилгачихъя гэж байна. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг давхар оруулж ирэх ёстой байсан. Шинэ хуучин хоёр зөрчилтэй хууль хүчин төгөлдөр үйлчлэх гээд байна. Яам нь татан буугдсан мөртлөө сайдын эрх нь хэвээр байна. Салбарын асуудлыг хэлэлцэхээр яах ёстой юм бэ. Бид Засгийн газрыг Төсвийн төслөө татаж ав гэхээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг болохоос хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм. Тамгын газар үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа зөрчилгүй байх талд нь анхаарч болдоггүй юм уу.

М.Энхболд: Цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна


энхболд-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь цаг үеэ олоогүй бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. Есдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөг хүртэл яам, тамгын газарт ажил хийдэг, асуудал шийддэг хүн гэж байхгүй боллоо. Уул нь өдийд Засгийн газар намрын ургац, тариа будаа, өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хөөцөлдөж байх ёстой л доо. Гэтэл гэнэт цочсон юм шиг бүтцээ өөрчилнө гээд хэлчихсэн. Өмнө нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан. УИХ аль болох Засгийн газрын ажлыг дэмжиж хурдан асуудлыг шийдэх тал руугаа байгаа. Гэтэл нэг хуулийн төсөл өргөн бариад долоо хонодог, бас дахиад л долоо хонодог. Бүрэлдэхүүний төслийг батлаад өгөхөөр дахиад долоо хонох уу. Ингэж цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна. Хэрвээ улс орны төлөө ажиллая гэж бодож байгаа бол Засгийн газар, Ерөнхий сайд асуудлыг түргэн шийдмээр байна. Хэзээ байхдаа ингэж уддаг байсан юм бэ. Би Ерөнхий сайдаар томилогдоод маргааш нь сайд нараа оруулж хоёр хоногийн дотор танхимын сайд нар бүрдэж байсан. Та нар шалтаг шалтгаан хэлээд фракцдаа уягдаад байх юм. Цаана чинь улс орны ажил гэж бий шүү дээ. Хөдөө явж ард түмний амьдралтай танилц, тариаланчидтай уулзаад үз. Ажил амьдрал нь хүнд болчихоод байна. Яам тамгын газраар яваад үз. Ямар сайд байх вэ гэдгээс болоод цаана чинь төрийн бүх ажил суларчихаад байна. Ингэж удвал засаглалын хямралд ойртох нь байна шүү.

Ц.Нямдорж: Элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй

нямдорж-Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Нууц биш. Бүрэлдэхүүний өөрчлөлтийг далимдуулдж балиар юмаа хийх гэж байна. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу  гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.

Энэ шантааж, луйвар, хуйвалдаан, заваан юмнаас холдвол яасан юм бэ.Цаана чинь дандаа бие биеэ хорлох гэсэн ажиллагаа, булхай явагдаж байгаа.  Бид нэг хүнд тангараг өргөөгүй шүү. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэсэн биз дээ. Фракцын гишүүдээ тал тал тийшээ авч гүйгээд, хариу унагах гэсэн үйлдэл бүтэн сар энэ ордонд явагдлаа. Би монгол төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг тавьсан хүн. Гишүүд ч бүгд тэгж тангараг тавьсан байх.

imagesА.Бакей:  Ц.Нямдорж гишүүний үгэнд алга ташилт өгье


-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний хувьд Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгэнд алга ташилт өгмөөр байна. Үнэн үг хэлсэн учраас. Төсөв хэлэлцэх үе тулсан үед сайд нарын томилгооны асуудлыг яаралтай оруулж ирэх ёстой шүү.




Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
Байнгын хороод хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    2 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    2 цаг 37 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    3 цаг 37 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    4 цаг 23 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    5 цаг 43 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    6 цаг 56 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    7 цаг 29 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    7 цаг 35 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    7 цаг 38 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    7 цаг 48 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    7 цаг 56 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    8 цаг 11 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    8 цаг 12 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    8 цаг 15 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    8 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 34 мин
  • Байнгын хороод хуралдана
    9 цаг 40 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    9 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ
    10 цаг 3 мин
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
    10 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК