
УИХ -ын дарга З.Энхболдод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай тогтоолын төсөл өргөн барилаа. Түүний өргөн барьсан сайд нарын нэрс дотор Д.Тэрбишдагва, Л.Жамбалсүрэн, Ц.Цолмон гэсэн эвслийнхэний нэр байсангүй. Уг хуулийн төсөлд Сангийн сайдаар УИХ -ын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг нарыг томилон ажиллуулахаар тусгасан байна. Мөн хуучин сайд нарын нэрсийг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр өргөн барьжээ
Сэтгэгдэл (1)