
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер нар Монгол Австрийн бизнес форумд оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Эрхэм Ерөнхийлөгч Хайнц Фишер, эрхэм ноён Австри улсын эдийн засгийн тамхимын дэд Ерөнхийлөгч Рихард Шөнц ноёд хатагтай нараа, юуны өмнө хоёр улсын эдийн засгийн форумд оролцож ийнхүү үг хэлж байгаадаа мөн энэхүү албан ёсны айлчлалд намайг урьсан ноён Ерөнхийлөгч Фишэрт гүнээ талархаж байна. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа эдийн засгийн тамхимын Ерөнхийлөгчид талархаж байна. Өнгөрсөн хоёр жилд Австрийн эдийн засгийн танхимаас олон бизнес уулзалтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Энэ айлчлал хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.