
УИХ -ын дарга З.Энхболд өнөөдөр төрийн ордонд JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Их хурлын даргад тус байгуулын Ерөнхийлөгч Шайн Баскаран 2017 онд Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулж, энэхүү арга хэмжээг УИХ –аас дэмжиж ажиллахыг хүссэн юм. Их хурлын дарга ч тус арга хэмжээг эергээр хүлээн авч төрийн байгууллагын зүгээс үзүүлж чадах бүхий л арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Даширамд дуулгахад JCI нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн тус байгууллагат УИХ –ын гурван гишүүн сенатор хийдэг юм байна.
Сэтгэгдэл (1)