УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг яг одоо хуралдаж байна. Тус бүлэг хуралдаанаараа Засгийн газрын шинэ бүтцэд орж ажиллах сайд нарынхаа нэрс дээр саналаа нэгтгэх юм байна. "Шударга ёс" эвслийн бүлгээс Д.Тэрбишдагва, Л.Жамбалсүрэн, Ц.Цолмон гэсэн гурван сайд Засгийн газрын шинэ бүтцэд орж ажиллахаар байгаа. Харин тус бүлэг уг сайдуудын нэрийг өргөн барих асуудлыг эцэслэн шийдээгүйн улмаас ийнхүү хуралдаж байгаа аж.
Т.Энхэ
Сэтгэгдэл (4)