
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Бүрэлдэхүүний тухай хуулийн анхны хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал хэлсэнгүй. Мөн зарчмын зөрүүтэй ямар нэгэн санал гаргаагүй тул байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар хуулийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжлээ. Түүнчлэн Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Чуулганы хуралдаан 16.00 цагт эхэлнэ.
Т.Энхэлээ