
МАХН-ын Бага чуулганы хурал өглөө 09.00 цагт эхлэх байсан ч Шадар сайдад нэр дэвшүүлэх хүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй байгаа учир одоог хүртэл хойшилсоор байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус намынхан Шадар сайдын асуудлаар хэд, хэдэн саналд хуваагдаад байгаа юм байна. Мөн үүнээс болж нилээн ширүүн хэрүүл, маргаан тус нам дотор гарчээ. Тодруулбал, тус намын зарим гишүүн өөрийг нь Шадар сайд болгохгүй бол МАН-д элсэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Энэ мэт асуудлаас болж тус намын Бага чуулганы хурал гацаанд ороод байгаа аж.
Мөн МАХН-ынхан шийдвэрээ гаргаж чадахгүй байгаагаас болж УИХ-ын ээлжит бус чуулган хуралдалгүй хүлээлтэд ороод байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)