УИХ –ын өнөөдрийн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал болон бүтцийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ –ын даргад өчигдрийн байдлаар УИХ –ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Сангийн сайдаар УИХ -ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Р.Жигжид нарыг томилуулахаар өргөн барьсан. Харин үлдсэн гурван сайдын нэрийг Эвслийн бүлэг тодорхой болгоно.УИХ –ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хэлэлцэх асуудлууд.
1. Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал.
2. Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.
3. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
5. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
6. Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.



























































