Байнгын хороод өнөөдөр Засгийн газрын хуучин сайд нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх болон шинээр томилогдож буй сайд нарыг томилох тухай асуудыг хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм байна.1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /Төсвийн байнгын хороо дангаараа/;
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал /хамтарна/
2.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/;
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /АБГББХороо дангаараа/;
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудал /хамтарна/.
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /санал өргөн мэдүүлсэн тохиолдолд/; Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.



























































