УИХ –ын Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэж баталлаа.Эхлээд Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм. Түүнийг чөлөөлөх тухай санал асуулгад байнгын хорооны олонх гишүүд зөвшөөрсөн санал өгсөн байна. Үүний дараа УИХ –ын Аюулгүй байдлын байнгын хороо хуралдаж Гадаад харилцааны сайд Л.Болдыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэж нийт гишүүдийн 70 гаруй хувийн саналаар баталлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягын Засгийн газраас яг одоогийн байдлаар хоёр сайд нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.



























































