УИХ –ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай хуулийн төслийг 87,7 хувиар баталж, долоон сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Засгийн засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураахад дараах гишүүд байдлаар санал өгчээ.• Сангийн сайд Ч.Улааныг хуралд оролцсон 63 гишүүний 46 гишүүн зөвшөөрч 73,4 хувиар
• Зам тээврийн сайд А.Гансүхийг 63 гишүүний 47 гишүүн зөвшөөрч 60,3 хувиар
• Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайханыг 63 гишүүний 40 нь зөвшөөрч 63,5 хувиар
• Уул уурхайн сайд Д.Ганхуягийг 63 гишүүний 47 нь зөвшөөрч 73,4 хувиар
• Эрчим хүчний яамны сайд М.Сономпилыг 63 гишүүний 41 нь зөвшөөрч 53,8 хувиар
• Эдийн засгийн яамны сайд Н.Батбаярыг 63 гишүүний 35 нь зөвшөөрч 53,8 хувиар
• Гадаад харилцааны яамын сайд Л.Болдыг 63 гишүүний 49 гишүүн нь дэмжиж 77,8 хувиар тус тус Монгол Улсын Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөө.
Ийнхүү УИХ –ын үдээс өмнө чуулган түр завсарлалаа. Үдээс хойших чуулган 15 цагаас үргэлжилнэ.




























































Сэтгэгдэл (3)