
УИХ -ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч зургаан компанийн удирдлагатай уулзав. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто зам засварын ажилтай танилцсан бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. С.Ганбаатар гишүүн компанийн удирдлагуудад хандан Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 25,4 км замд засвар шинэчлэл хийх ажлыг гүйцэтгэж байгаа явдалд талархаад цаашид үндэсний компаниудыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.