УИХ –ын нэгдсэн чуулган өнөөдөр 09 цагаас эхэлнэ. Өнөөдрийн нийтдээ таван асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Эдгээрээс ирэх оны төсвийн тухай хууль болон 2016 – 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулиудын хэлэлцүүлэг нэлээд анхаарал татаж байна. МАН –ын зүгээс төсвийн тухай хуулийн төслийг иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүлсэн "Тонуулч" төсөл хэмээн нэрийдэж Засгийн газрыг уг төслөө татаж авах шаардлага хүргүүлээд байгаа.УИХ -ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд:
09.00 цагаас:
1. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/.
2. Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэхүргэлжилнэ/.
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
4. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.
5. Номын сангийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна;
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.




























































Сэтгэгдэл (1)