Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Араншингаа тавьдаггүй Ардын намын гацааны цаана

2014-10-17
0
ЖИРГЭХ

ardiin nam  “...Энэ засаг төрөө та нар нэг олигтойхон аваад явчихаж чадахгүй байна уу, аан. Яасан ухаанд нь ухна үхсэн малууд гэж ийм байдаг байна аа. Хурдхан шиг огцор...”. Энэ бол өнгөрсөн хугацаанд чуулганы танхимд МАН-ынхны амнаас гарч байгаа хамгийн эелдэг үгс гэе. Зурагтынхан гарсны дараа бол энгийн ухамсрын түвшний этик, эстетик гэдэг ойлголтыг бүрмөсөн гээсэн хараалууд хөвөрнө. Эхлээд ч яахав сөрөг хүчин юм чинь дээ гэсэн үгээр энэ бүхнийг нэг их тоодоггүй байв. Байх ёстой зүйл л гэж үздэг байлаа. Ер нь сөрөг хүчин ийм байх ёстой гэж бодож байв.

  Дараа нь та нар ядахдаа Засгийн газрынхаа зарим нэг нөхрийг тат гэсэн шаардлагыг байнга тавих болсон. Нөгөөдүүл нь тэгээд товчоор хэлэхэд засаг төрөө олигтойхон авч явахын тулд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлтийг хийхээр болсон юм. Ийм үгийг дуулангуутаа,”Хурдлаач та нар. Хурдхан сайдуудаа тавь. Цаана чинь улс орон сүйрч байна” гээд л шавдуулж байлаа. Төрийн ажил тусгай дэг жаяг, ёс горимтой болохоор нөгөөдүүл нь зайлуул ном журмын нь дагуу хамаг бүхнийг явуулах гэхээр хоног 24 цагтай болохоор яалтай билээ. Гэхдээ ч тэр олон фракци бүлэглэл, эвсэл энэ тэрийнхээ янз бүрийн үзэл бодлыг эвцэлдүүлж байгаад харин ч бага хугацаанд сөрөг хүчнийхээ шөнөжин өдөржин шаардсан зүйлийг “хурдны зам” дээр гаргаж тавив. Өөрөөр хэлбэл Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийгээд зарим сайдуудаа шинээр томилуулах тухай саналыг Засгийн газар УИХ-д оруулаад орхитол нөгөө ард түмний нэрийн өмнөөс, ард түмнээ өмөөрөөд, улс эх орноо бодоод энэ бүх шаардлагыг тавиад байсан МАН маань завсарлага авч байх юм. Бүүр тав хоног шүү. Энэ асуудлыг хэлэлцэхэд ганц минут бүхэн үнэтэй байна гээд л чуулганы танхимд чарлаад байсан нөхдүүдэд гэнэт тав хоног юу ч биш болоод явчихав. За тэр ард түмэн маань сөхөрлөө энэ тэр бүүр ч худлаа болоод явчих шиг боллоо. Хурдхан төсвөө батлахгүй бол Монгол Улсад аюул нүүрлэлээ гээд байсан нь ч хаашаа хийсээд явчихав бүү мэд.

  Өчигдөр ерөнхийдөө нэг ийм юм болов. Сөрөг хүчнийг ойлголгүй яахав. Сөрөлгүй ч яахав. Гэхдээ сөрөг хүчин хамаа намбаагүй, санаан зоргоороо сөрөөд байвал ямар болдгийг Мексикийн парламент харуулсан гэдэг юм. Эрх баригч бус сөрөг хүчнийхээ балгаар хамаг томоохон төслүүд нь зогсоод ард түмэн нь бослого аллага дээрээ тулсан түүхтэй. Уг нь сөрөг хүчин тувт ард түмний нэрийн өмнөөс хашгиралдаж байсан гэдэг юм. Даанч эцэст нь ард түмнээ жинхэнэ өвдөг сөхрүүлсэн хорлонтой ажил болж хувирсан байдаг . Энэ бол аливааг сөрж л байвал боллоо гэсэн “улаан хамгаалагчид” маягийн хүмүүсийн балаг. Харамсалтай нь МАН-д ийм “улаан хамгаалагч” тун олон байсаар ирсэн, одоо ч байна. Тиймээс төрийн албыг жинхэнэ ёсоор гацаах нь тэдэнд юу биш. Хэрвээ улс орныг нэг ачааны машин, жолооч нь ерөнхий сайд, дээрээ дүүрэн зорчигчтой яваагаар төсөөлбөл жолоочийг нь алахын тулд дээрхи зорчигчдыг нь үл тоон онхолдуулж чадах ёс суртахуунтай л хүмүүс шүү дээ.

  Ингэхэд МАН “хурдны зам” дээр гарсан машины дугуйг байн байн хагалснаар ямар гай хор тарих вэ гэдгээ мэдэж байгаа. Жилийн эцэс болоод хүн бүхэн төсвийн зүг саравчлан харж байгааг тэд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв. Яагаад гэхээр ирэх жилийн төсвөөс улс орны ойрын ирээдүй харагддагаас тэр .

  МАН-ынханд сайдууд таалагдаагүй учраас завсарлага авлаа гэж би л лав огтхон ч бодохгүй байна. Итгэх ч үгүй. Үнэн хэрэгтээ хэн сайд байх МАН-д огтхон ч падгүй. Муу хүн сайд болоосой гээд л залбирч суугаа. Маш сайн сайдууд болох хүмүүс орж ирсэн ч тоохгүй. Данагарууд түүнээс цаадхыг харна шүү дээ. Шуудхан хэлэхэд төсөв батлагдах л юм бол ирэх жил хөдөө орон нутагт хөрөнгө мөнгө ахиухан очиж, цалин тэтгэвэр үлэмж хэмжээгээр өсөх юм байна гэдгийг тэд маш сайн харах шиг боллоо. Ланжгарууд үүнийгээ андахгүй л дээ. Тиймээс аль болохоор Засгийн ажлыг жаахан гацааж, яаж олон түмний уур хилэнг бадраах вэ л гэж бодож байгаа. Ард олны уур хилэн ч цалин мөнгө нь ирэхгүй гацаад, мах шөлний үнэ өсөхөөр өөрийн эрхгүй дүрэлзэнэ гэдгийг манай данагарууд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв.

  Завсарлага авсны нарийн учир гэвэл энэ. Тэд ард түмэндээ хайртай хүмүүс биш. Харин нэрийг нь барихдаа үнэхээр гарамгай хүнд гарууд. Тэдэнд ардчилсан засгийн үед ард түмэн баяр жаргалтай байвал бөөн гашуудал. Харин муу муухай амьдарч байвал бөөн баяр. Өөрсдийг нь засаг барих үед бүх юм эсрэгээрээ. 90 жилийн түүхтэй намын уг араншин ердөө л ийм. Нөгөө юу хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэгтэй л адилхан. Тиймээс энэхүү тав хоногийн завсарлагын ард яавал ард түмнээ сөхрүүлэх вэ гэсэн төрөлхийн авир араншин нь нуугдаастай яваа хэрэг. Үүнийг л улстөр хийнэ гэж хэлээд байдаг юм болов уу гэж боддог юм даа.
Н.Халиун
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • naraa (203.194.118.31)
    er ni setguulcndiin bolobsrol, medleg, es surtaxuun snaldaa unajee, setguulcnid ardin cn bai, ardcnilsan cn bai tedniig muulaad neg bol magtaad bicneed baix ni zoximjgui bna, xarin uil uabdlaa l bicnne biz dee, tuund ni analiz , dugnelt xiixee xereglegcn bolson unsnigcnid sniideg dee, bolobsrolgui setguulcn gedeg bol tenegiin gart xutga gedegtei adilxan umaa
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    халиун өөрийнхөө бодолыг бичжээ,та нар 2015 онд ямар байдалд орохоо даанч мэдэхгүй байнадаа АН-ынхаа
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Эх оронч (103.9.91.146)
    Иргэн Алтанхуягийн толгойлсон АН монголын төрөөр тоглоод дууслаа.Тэд хариуцлагаа хүлээж арай бага гэмтэй нь хэргээ хүлээж очих газраа очиж, бүүр их нүгэлтэй нь монголоос байтугай дэлхийгээс зайлах хэрэгтэй .
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • зочин (202.131.228.20)
    Энд УИХ-ын МАН-ын гишүүдийн үнэн нүүр царай, бодол санааг үнэхээр голоор нь гаргасан байна. Үүнээс илүүгээр тэдний зан төрхийг үгээр илэрхийлэх агагүй юм.
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
    • hhh
      харин тийм шүү
      2014 оны 10 сарын 17
  • hhh (202.21.117.178)
    saihan helsen bna. unen bna shuu
    2014 оны 10 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    11 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 58 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 5 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    13 цаг 48 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК