
УИХ –ын гишүүн С.Ганбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоо нар өнөөдөр албан уулзалт хийжээ. Энэхүү уулзалтад УИХ –ын даргын Эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн, ”Нэгдсэн монгол” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Мөнхбаяр,”Чингисийн монголын залуучуудын холбоо”-ны тэргүүн Н.Энхболд нар хамт байлцлаа. Уулзалтын үеэр С.Ганбаатар гишүүн их хурлын даргын зөвлөх Ц.Буянцогтоод гадаад улсад суугаа монгол иргэдийн саналыг гардуулан өгсөн байна. Уг саналд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ –ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандан АНУ, Япон, Өмнөд Солонгос, Франц, Швейцарь, Дани, Англи зэрэг улсад суугаа монголчуудын төлөөлөл болсон 2400 гаруй иргэн “Газрын тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Газрын тосны тухай” зэрэг олон чухал хуулиудын талаар өөрсдийн санаа бодлоо тусгажээ.