
Гадаадад ажиллах томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаярыг эгүүлэн татаж, О.Машбатыг Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо. О.Машбат нь 1992-1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,1996-1998 онд мөн сургуульд эрх зүйн магистр, 2005-2007 онд АНУ-ын Монтерей хотын Тэнгисийн цэргийн дээд сургуульд Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. 1996-1998 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 1998-2013 онд Стратегийн судлалын хүрээлэнд судлаач, ахлах судлаач, төвийн эрхлэгч, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 2010 оноос Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (3)