Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Европ, Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм

2014-10-19
0
ЖИРГЭХ

20141018 tug garduulsan tomИталийн Милан хотноо Ази Европын дээд түвшний уулзалт /АСЕМ/ болж өндөрлөлөө. Монгол Улс дараагийн уулзалтыг зохион байгуулах эрхийг авлаа. Эрх гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа хэвлэл мэдээллийн бүрэлдэхүүнд ярилцлага өглөө.

-Ази Европын 11 дүгээр уулзалтыг зохион байгуулагч орноор Монгол Улс сонгогдлоо. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ бол их том, тун сайхан үйл явдал боллоо. Ази Европын уулзалтыг зохион байгуулах эрхийг авна гэдэг Монгол Улсын нэр хүнд ямар өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Ард иргэддээ баярлах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндийг өндөрт авч явахын тулд иргэн бүр хувь нэмрээ оруулсан гэж боддог. Энэ амжилт нь Европын болоод Азийн хэмжээнд Монгол улсыг хүлээн зөвшөөрч, итгэж байгаагийн илрэл юм.

Европ Азийн дээд хэмжээний уулзалтад 53 орон нэгдэн ороод байна. Энэ удаагийн уулзалтад 53 орны 43 нь тухайн улсынхаа ерөнхийлөгч, эсвэл ерөнхий сайдыг оролцуулсан байна. АСЕМ буюу Европ Азийн уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны 60 гаруй хувийг эзэлж байна. 2016 онд энэ том хэмжээний уулзалтыг зохион байгуулна гэдэг чухал хариуцлага. Мөн дээрээс нь АСЕМ-ийн 20 жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой болж байгаа.

-Хэдийд зохион байгуулах бол?

-Хугацаа, товын талаар Европын болоод Азийн орнуудын удирдлагуудтай ярилцсан. Намрын хугацаанд НҮБ-аас эхлээд олон улсын томоохон уулзалт болж, идэвхи сэргэдэг. Монголын хувьд ч хамгийн тохиромжтой сар нь долдугаар сарын сүүлээр таарч байна. Ингээд 2016 оны долдугаар сарын сүүлийн долоо хоногт энэ уулзалтыг зохион байгуулцгаая хэмээн товлоод байна.

-Зохион байгуулалтын асуудлыг хүмүүс илүүтэй сонирхох байх?

-Энэ уулзалт зөвхөн төр засгийн тэргүүнүүдийн хувьд болдоггүй. Мөн өмнө нь парламентын хүрээний уулзалт, бизнесийнхний уулзалт, иргэд олон нийтийн байгууллагын уулзалтууд тус тусдаа болж, тодорхой шийдвэр, бичиг баримтууд гардаг. Бэлтгэл ажлыг хангахын тулд маргаашнаас эхлээд яам, засгийн газар дээрээ ажлын хэсэг гаргаад ажиллана. Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд олон хүн монголоос утасдаж асууж байна. Олимпын эрх, хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулах эрх авсан мэт хүлээн авцгааж байна. Хамгийн сайхан нь 53 орны төр засгийн тэргүүнүүд бүгдээрээ ямар нэгэн татгалзах зүйлгүйгээр монголыг хүлээн зөвшөөрч, дэмжсэн явдал байлаа.

Хоёр тивийг холбосон энэ нэр хүндтэй уулзалтыг давахын тулд бүгдээрээ хамтдаа зүтгэхээс өөр арга байхгүй. Ер нь бид чинь энэ хоёр тивийг холбож явсан түүхтэй улс. Найман зуун жилийн өмнө Их Монгол гүрнээ байгуулж, хоёр тивд шинэ дэг журам тогтоож явсан шүү дээ. Одоо найман зуун жилийн дараа энэ боломж нь гарч байна. Ганц хоёр ерөнхийлөгч, ерөнхий сайдыг авчрах тухай биш тавин хэдээр нь авч ирээд дэлхийн асуудлыг ярих түүхэн боломж гарч ирлээ.

-Амар зүйл биш байх даа?


-Энэ уулзалтыг зохион байгуулах амаргүй. Ганц орны Ерөнхийлөгч ирэхэд л зохион байгуулалттай холбоотой олон зүйл болдгийг бид мэднэ. Ийм том хэмжээний уулзалтыг зохион байгуулах амаргүй учир Европын холбоотой хамтран ажиллах, бусад улс оронтой туршлага судлах, бүс нутгийн улсуудын бүлэгтэй хамтрах зүйлс бий. Бид чадна. Зоригтой хүсэлт гаргасан, ийм мундаг дэмжлэг хүлээн авна гэж бодоогүй. Олон улсын энэ их итгэлийг бид зүтгэлээр хариулах ёстой. Засгийн газар, бизнесийнхэн, ард иргэдтэйгээ ярилцаад хийвэл болох ёстой.

-Яагаад Монголд зохион байгуулах эрхийг өгсөн гэж бодож байна, энэ том уулзалтыг эх орондоо хийх нь бидэнд тусаа өгөх үү?

-Эрх авах хүсэл Азийн бүсийн өөр улсуудад мэдээж байсан. Гол нь энэ тухай яриа, шийд гэнэтийн зүйл биш. Олон жилийн хугацаан дахь гадаад бодлогын ажлын үр дүн, ажлын хэсгийнхний зүтгэл. Мөн энэ нь бидэнд хэмжүүр тогтоож байгаа юм. Ази Европын хэмжээний ийм том хурлыг зохион байгуулах эрхийг авч чадаж байгаа юм чинь дараа дараагаар  нь соёл спортын том арга хэмжээ, улс төр эдийн засгийн томоохон уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулах боломжууд улам нэмэгдэнэ гэсэн үг. Энэ бүхэн нь цааш нь тухайн улсын төр засгийн тэргүүнүүдийн хүрээнээс гадна, улсынх нь ард иргэд, бизнесийнхэнийх нь итгэл мөн л нэмэгдэнэ. Ингэхээр энэ бүхний ач холбогдол тун өндөр юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ДООД 3_Т (202.179.20.182)
    МӨНГӨНӨӨС ӨӨР ЮМ БОДДОГГҮЙ, АМИА БОДСОН, БОЛОВСРОЛ МУУТАЙ ДООРХИ 3-Н БААГИЙНУУДАА. ЯДАЖ МОНГОЛ УЛС 1 ДОР 54 УЛСЫН ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭЭГҮЙ Ш ДЭЭ НААД ЗАХЫН ИЙМ ЮМ ОЙЛГОХГҮЙ БАЙНА УУ? ЭЛБЭГЭЭ ГАЙХАМШИГТАЙ АЖИЛ ХИЙЖ ЧАДСАН. ИЙМ ЮМ ОЙЛГОХГҮЙ БОЛОХООР ЮУ ГЭХ ВЭ?
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.227.106)
    Энэ ерөнхийлөгч заримдаа сайхан бүлт үсрэх юмаа
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    Монголд итгэл найдварыг уландаа гишгээд 25 жил болжээ. Социализмийн үед үнэгүй боловсрол авч одоогийн ханшаар 200 мянган төгрөгний стипент эрүүл мэндийн үнэгүй чанартай эмчилгээ авдаг итгэл найдвар биелдэг байж. энэ хүн дүр эсгээд энд тэнд элдэвлэж явах юм.
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
    • ХӨӨРХИЙ ХӨӨРХИЙ ИЖИЛХЭН ХУВЦАСТАЙ Х.СОЛОНГОСТ ОЧООЧ. ТЭНД ЧИНЬ САЙХАН БАЙГАА ГЭСЭН. 1 ХҮН ХАРЖ ГОРЬДОЖ УЙЛААД. 200 000 БИШ 200₮-НЫ СТЕПЕНД АВДАГ БАЙСАН. 200 000 АВДАГ БАЙСАН БОЛ ЧИ ХУЛГАЙЧ БАЙЖ. ҮНЭГҮЙ ЮМ ХУЛГАНЫ ХАВХАНД БАЙДАГ.
      2014 оны 10 сарын 19
  • Зочин (85.71.247.38)
    ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЯАХАВ БАЙГАА ХУГАЦААНДАА ДОНГОДОЖ ДОНГОДОЖ БАЙГААД ЭРХИЙН ХУГАЦАА НЬ ДУУСНА ХАРИН ДАРААГИЙН "ЕРӨНХИЙЛӨГЧ" МААНЬ МӨСӨН ДЭЭР БӨГСӨӨРӨӨ ШАЛДАН СУУХВИЙДЭЭ
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    11 цаг 54 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 39 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    12 цаг 58 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 5 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    13 цаг 48 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Өчигдөр 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК