Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам

2014-10-20
0
ЖИРГЭХ

бямбацогтУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-МАН Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барилаа. Огцруулах гол үндэслэл, шаардлага нь юу вэ?

-Харин огцруулахгүй байх үндэслэл бий юу гэж асуумаар санагдах юм. МАН-ын булэг өнгөрөгч хавраас эхлээд хариуцлагын асуудал ярьж ирсэн. Гэтэл хариуцлагын асуудлыг эдийн засгийн 100 хоногийн аянаар халхавчлаад, 100 хоног нь дуусангуут бүтцийн өөрчлөлтөөр аргацаагаад явах шинжтэй болчихлоо. МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаахын тулд энэ асуудлыг оруулж байна гэж эрх баригчид мушгиж байна. 100 хоногийн хугацаанд алдаагаа засаад зөв алхам хийгээд эхлэх юм болов уу, бүтцийн еөрчлөлтөөрөө давхар дээлээ тайлчих юм болов уу, 2015 оны төсвийн хуулиараа цалин тэтгэврээ нэмж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих юм болов уу гэж хангалттай харсан. Гадаад бодлогын чухал асуудлаар ч нэгдмэл байр суурьтай байж дэмжлэг үзүүллээ. Гэтэл юу болов 100 хоногийн хугацаанд Монголын эдийн засаг улам хүндэрлээ. Энэ зун ямар ч бүтээн байгуулалтын ажил явагдсангүй. Харин ажлаа хийх ёстой сайд нар зунжингаа сумдын 90 жил тэмдэглэж шоудлаа. Долларын ханшаа тавиад туучихлаа. Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Цалинтай иргэдийн 40 хувь, тэтгэвэртэй ахмадуудын 80 хувь нь зээлтэй байна. Монгол Улсын иргэн бүрт таван сая төгрөгийн өр оногдож байна.

Төсвөөс гадуур бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асар их мөнгөөр энэ Засгийн газар тоглож дуусгалаа. Гадуур яваад үзээрэй, орон сууцны худалдаа тэг зогссон. Байр авдаг хүн байхгүй болсон. Орон сууцны үнэ бараг хоёр дахин өссөн. Өргөн хэрэглээний үнэ 30-40 хувиар мөн өссөн. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ? Энэ бүх бантанг зуурсан Эдийн засгийн яамаа татан буулгачихлаа. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй болж байна уу? Цаашдаа цалин, тэтгэврээ тавьж чадах уу, хөрөнгө оруулалт хийгдэх үү, үгүй юу гэдэгт хүрэх нь. Тиймээс энэ байдлаараа яваад байж болохгүй, ажил хийж чадах хүнээр нь Засгийн газрыг удирдуулах нь зөв.

-Засгийн газарт цомхотгол хийж буй энэ үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь сонин байна. Засгийн газарт орох өөрчлөлтийнх нь үр дүнг битгий хэл нэг өдрийнх нь ажлын бүтээмжийг хараагүй байгаа. Огцруулснаар ямар гэрэл гэгээ харагдаж байгаа юм?

-Н.Алтанхуягаас илүү сайн удирдагч АН-д олон бий. Энэ хүн улс орныг бүх салбарт нь унагалаа. Тиймээс илүү сайн хүнээ гаргаасай, эдийн засгийн хүндрэлээсээ салаасай гэж бид хүсч байна. Данхайлгасан бүтцээ эргэж цомхон болгох нэг асуудал, Ерөнхий сайд нь Засгийн газраа удирдаж чадаж байгаа билүү, мөрийн хөтелбөр амлалтаа биелүүлж ард түмний амьдрал дээшилж байгаа билүү гэдэг тусдаа асуудал. Улс орноо удирдаад явчих, төрийн зөв бодлого дэвшүүлж, зөв бодлогоо зөв зохион байгуулаад хэрэгжүүлчих чадвартай боловсон хүчин АН-д байгаа байх гэж бодож байна. АН-ынхан өөрсдийгөө хоёр дахь том нам гэж хэлдэг. 1990-1992 онд, 2004-2012 онд Засгийн эрхэнд энэ хоёр нам хамтарсан. Энэ үедээ төлөвшсөн намаас ихийг сурсан байх. Хоёрдугаарт нь, 1996-2000 онд АН дангаараа Засгийн эрхийг барьж байхдаа олон алдаа дутагдлыг гаргаж байсан. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байсан. Энэ алдаанаасаа сургамж авсан байх. Ийм атал хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуяг 1996 он руу аваачиж байна. Цаашаа улам хүндрэх гээд байгаа учраас асуудлыг мэддэг мэдэрдэг, алдаа онооноосоо сургамж авсан, биднээс суралцсан тийм хүн байгаа бол Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой. Ингэж улс орны хүндрэлээс хурдан гаргаасай гэж бид хүсч байна.

-Засгийн газраа огцруулбал 1996 оноо давтана гэсэн ойлголт болгоомжлол их байгаа учраас АН-ынхан хөдлөхгүй байгаа юм биш үү?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд АН-ынхаа гишүүдийг нэг л зүйлээр айлгадаг болж. Тэр нь та нар ингээд байвал 1996 оноо давтана шүү гэсэн сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Өөрөөр хэлбэл, Алтанхуяг сайдын АН-ын гишүүдээ айлгадаг зүйл нь 1996 он боллоо. Ингэж айлгаад байвал 1996 оноо жинхэнээр нь давтана шүү дээ. Бид хүндрэл бэрхшээлийг давж гарах ёстой байтал 1996 оноор айлгаж, далайлгасаар байгаад улам том нүхэнд унагаж болохгүй шүү дээ. Бид ч бас 1996 оныг давтах сонирхолгүй байна. Бидэнд улс орноо хөгжүүлэх ганцхан сонирхол л бий.

-Шинээр Засгийн газар байгуулагдвал одоо байгаагаас илүү ажиллана гэсэн баталгаа байгаа юм уу?

-Байгаа гэж үзэж байна. Одоо байгаа нөхцөл байдал хэт их улстөржиж байна. Бидний ярьж байгаа зөв зүйтэй зүйлийг дэмжээд явдаггүйтэй холбоотой. Цөөнх ярьж байгаа л бол унагаж, няцаах ёстой гэдэг байдлаар хэт их улстөржиж асуудалд  хандсан. Одоо гарч ирэх Засгийн газар нь ойлголцож зөвшилцөөд сөрөг хүчнээ сонсч, асуудал нь үнэхээр зөв байвал бид дэмжээд л явна. Зөв бодлогоор явбал нүүрлээд буй нөхцөл байдлаас хурдан хугацаанд гарч чадна.

-Хүндрэлийн эсрэг МАН яаж ажилласан юм. Огцруулна гэдгээс өөрөөр?

-Бид маш олон бодлого, хөтөлбөрийг санал болгосон. Харамсалтай нь цөөнх санал болгож байгаа учраас авч болохгүй гэсэн зарчмаар явж ирлээ. Парламентын цөөнхийн үндсэн үүрэг хяналт тавих, эрх баригчдын алдаатай бодлогыг засч залруулах явдал. Харин эрх баригчид маань биднийг сонсохгүй, МАН-ын хэлснийг няцаах зарчмаар яваад байхаар яах вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биднийг бүлэггүй, байнгын хороонд оруулалгүй явуулж, бидний санаачилсан хуулийг дэмждэггүй, бидний дуу хоолойг боомилж байсан. Энэ байдлын гор ингэж гарч байна.

Эрх баригчдын алдаатай бодлогынх нь золиосонд ард түмнээ баян, ядуу гэсэн хоёр хэсэгт хуваахын эсрэг, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх үндсэн бодлогынхоо хүрээнд МАН-аас 20 орчим хуулийн төсөл санаачилж өргөн барьсан.

Эдийн засаг болохоо байлаа, хүндрэх нь гэдэг асуудлыг 2013 оны хавраас эхлэн бид анхааруулж, шаардаж байсан ч “амьдрал сайхан байна, галзуу хөгжүүлнэ” гэж явсаар өнөөгийн байдалд авч ирсэн. Цөөнхийн бүлгийг сөрдөг, гацаадаг, ажил хийлгэхгүй байна гэсэн тархи угаалтыг эрх баригчдаас хийж байгаа ч бид буруу бодлогыг нь зогсоохын төлөө хяналтаа ч тавих болно, хариуцлага ч ярих болно.

-Засгийн газар унах магадлалтай, нэлээд эгзэгтэй үе ирлээ гэх хүн ч бий. Гэхдээ МАН хэнтэй хүч хавсарч байгаа юм. Дангаараа асуудал тавиад дийлэхгүй нь ойлгомжтой?

-Ийм байдлаар явж болохгүй, тодорхой өөрчлөлт хийх нь зөв гэсэн бодолтой хүн AH, МАХН, МҮАН, бие даагчдад олон байгаа. Намын дарга, Ерөнхий сайдаа огцруулж болохгүй гэдэг байдлаар асуудалд хандахыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орноо бодох уу, намын дарга, албан тушаал, фракцийн бялуу, сандал ширээтэй зууралдаж хувиа бодох уу гэдэг л эндээс харагдана даа.

-М.Зоригт гишүүн жиргээндээ “МоАХ-ны гишүүдээс одоо Р.Бурмаа гишүүнийг л урвуулах хэрэгтэй гэж С.Бямбацогт мессеж бичжээ” гэсэн утга бүхий зүйлийг ретвээт хийсэн байна. Үнэний ортой асуудал уу?

-М.Зоригт гишүүний твиттерт гаргасан зүйл худлаа.

Надаас хэн нэгэн рүү илгээгдсэн мессеж байдлаар цацсан байна билээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй улс төр хийх муухай. М.Зоригт гишүүн хүний бичсэнийг л дамжуулсан байсан. Гэхдээ улс төр хийж болно. Улс орноо хөгжүүлэхийн тулд маргалдаж, мэтгэлцэж, үзэл бодлоороо зөрчилдөж болно. Энэ нь соёлтой, ёс зүйтэй, хэм хэмжээтэй байх ёстой. Үүнээс давсан зүйлийг би хүсдэггүй. Эрх баригчид суудлаа хадгалж үлдэхийн тулд, асуудалд хурцаар хандаж байгаа гишүүдийг мохоохын тулд худлаа, үнэн, баримттай, баримтгүй мэдээллийг гаргаж гүтгэж, гутаан доромжилсон зүйлүүд олон гарах боллоо. Сүүлийн үед гараад байгаа асуудлуудаар Тагнуулын ерөнхий газарт хандаж шалгуулахаар болсон.

-Н.Батбаяр, Ч.Улаан нарыг явуулбал хамаг бүхэн сайжирна гэж өнгөрсөн хугацаанд шаардсаар ирсэн. Та бүхний хүсэн хүлээсэн өөрчлөлт хийгдчихээд байхад заавал Ерөнхий сайдыг огцруулах шаардлага байгаа юм уу?

-Бид өмнө ч Еренхий сайдыг огцруулах асуудал тавьж УИХ-аар хэлэлцүүлж байсан шүү дээ. Тэр үед Н.Алтанхуягийг огцруулсан бол улс орон ингэж хүндрэхгүй байх байсан юм. Хариуцлагын асуудлыг бүтцээр халхлаад өнгөрч болохгүй. Энэ Засгийн газар гарснаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон. Гэтэл орон нутагт соёлын сайд биднийг тоохгүй юм, соёлын салбарынхан ижилхэн л төрийн албан хаагч байж бага цалин авдаг, тэтгэвэрт гарахдаа ч бусдаас гурав дахин бага тэтгэмж авдаг. Спортын салбарыг яривал Инчоны наадамд очиход ихэнх тамирчид нь хувийнхаа зардлаар явж байна. Аймаг бүрт бид спортын ордон барьж өгсөн. Тэндээ дарга нь, ажилчид нь суугаад ажиллах боломжтой байтал АН гарч ирснээр соёлын салбарынхан нь нэмэгдэж очоод нөгөө ордон хэд хуваагдаж үйл ажиллагаа явуулахад ч бэрх болсон. Энэ хэрээрээ спорт, соёлын салбарт гаргаж байсан амжилт ухарч, иргэдэд хүрэх хүртээмж муудаж байна гэж үзэж байгаа. Тиймээс Соёлын сайдынхаа асуудлыг ярь, ийм хариуцлагагүй байж болохгүй гэсэн. Эрүүл мэндийн салбарт ч мөн өнөөдөр ахиц, дэвшил гарсангүй. Гэх мэтээр хариуцлагагүй олон сайдынхаа асуудлыг яриач гэсэн харамсалтай нь “Сайн ажилласан сайд нараа чөлөөлнө. Муу ажиллаж байгааг нь сайн ажилладаг болтол нь байлгана” гэж асуудал оруулж ирснийг ойлгохгүй байна. Ийм зарчмаар асуудалд ханддаг хүн улс орныг удаан хугацаанд удирдаад явж болохгүй.

-Сайд болохоор яригдаж буй АН-ын гурав, МҮАН-ын нэг нэр дэвшигч байна. Энэ хүмүүсийг та нар хэрхэн хүлээн авч байгаа юм?

-Бид хоёр шаардлагыг л тавьж байгаа. Өмнө нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хийгээд чөлөөлеөх, томилох асуудал цуг орж ирдэг байсан. Гэтэл Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй жишгээр буюу бүтцээ, бүрэлдэхүүнээ тусад нь оруулж ирээд араас нь чөлөөлөгдөх сайд нараа зарлачихаад томилох сайд нар дээрээ ч дахиад л цувуулаад эхэлж байгаа юм. Үхрийн баас шиг цувуулж бас л төсөв батлах үед нь өөрөө хариуцлагаас бултчихъя гэсэн санаа. Тиймээс бид асуудлаа бөөнөөр нь оруулж ир, давхар дээлтэй сайд нар оруулж ирж байгаа чинь буруу гэж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага авсан гурав дахь шалтгаан бол хариуцлагын асуудлаа яриач гэсэн. Харамсалтай нь хариуцлага ярилгүй өнөөдрийг хүрлээ.

-МАН өнөөдөр хариуцлага нэхэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдалд МАН хариуцлага үүрч байсан түүх бий юу?

-МАН асуудал бэрхшээлийн хэцүү, ачааны хүндээс ухарч байгаагүй. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Энэ улс орны өмнө, ард түмнийхээ өмнө бид л хариуцлагаа хүлээнэ гэж зоригтой хэлдэг. Хариуцлагагүй ажилласан хүмүүстэйгээ манай нам илүү хариуцлага тооцож чаддаг. Харин биднээс болоогүй, өмнөхөөс боллоо, тэрнээс энэнээс боллоо гэх мэтээр буруутан хайдаггүй. Бид буруугаа өөрсдөөсөө хайж ирсэн улс төрийн соёлтой. Харин Засгийн газар хариуцлага гэдгийг ор тас мартаж, сайн ажилласан сайд нараа чөлөөлж байгаа гэсэн юм яриад сууж байгаатай бид эвлэрэхгүй. Манай намын 26 нөхрийг ажил гацаагаад байна гээд байх юм. Үнэндээ эрх баригчид буюу олонхийг бүрдүүлж байгаа 50 гишүүн 2012-2013 онд бидэнгүйгээр яваад, хүч түрээд л ирсэн шүү дээ.

-МАН-ын ахмадууд буюу ахиад төрд ажиллахгүй байх магадлалтай хүмүүс Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлтэй байна гэдэг мэдээлэл цацагдаж байсан?

-Бид хамтрах ёстой гэж намынхнаа шахаж шаардаад байгаа зүйлгүй. Энд тэнд чих дэлссэн яриа явж байдаг. Бид үүнийг шийддэггүй. Үүнийг МАН-ын Бага хурал төлөөллийн төв байгууллага шийддэг. Гэхдээ манай бүлгийн гишүүдийн хувьд хамтарна гэсэн бодолгүй байгаа. Нэг зүйлийг хэлэхэд 2009 онд С.Баяр дарга ажлаа Сү.Батболд сайдад өгч байсан. Тэр үед Н.Алтанхуяг тэргүүн Шадар сайд байсан. Тэгэхэд би “Албан тушаал, сандал ширээ бүрийг хуваана. Бид хамтарч байгаа учраас талыг нь манай нам авах ёстой гээд байх юм. Үүнтэй ижил 2012 оны сонгуульд хамт орж чадах уу. Сонгууль дөхөхөөр хаяад явчих юм биш биз дээ” гэж асуухад “Албан тушаалаа хуваалцаж байгаа юм чинь хариуцлагаа хамт хүлээнэ. Хөөсөн ч явахгүй” гэж УИХ-ын чуулган дээр хэлж байсан юм шүү. Ингэж хэлж 2004-2012 он хүртэл МАН-ыг олонхи байхад хамтарч ажиллачихаад өнгөрсөн сонгуулиар АН 31, бид 29 суудал авахад “Та нар яв, бид чадна” гэсэн учраас одоо чадах л хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ.

-Сүүлийн үед АН-ын фракцаас “Энэ засгийг унагаад хамтаръя” гэсэн санал ирэх болсон гэдэг үнэн үү?

-Тийм санал ирж байгаагүй. Н.Алтанхуягийг огцорвол хамтрах уу, үгүй юу гэж албан ёсоор яригдсан зүйл байхгүй.

-Бас та бүхний шаардлагаар төсвийг эргүүлэн татаад дахин өргөн барилаа. Яаж сайжирсан юм бэ. Хугацаа богиносоод байдаг. Төсвийн чанар яригддаг шүү дээ?

-Төсөв татагдаад зарим талдаа сайжирсан, зарим талаараа муудсан. Төсөв дээр тавьсан шаардлага гэвэл нэгдүгээрт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг оруулж ирээд УИХ баталлаа, 14 яамтай болж байгаа тул төсөв чинь ингэж өөрчлөгдөх ёстой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт малын хөлийн татвар нэмэгдүүлээд малчин өрхөөс хонин толгойд шилжүүлсэн хэлбэрээр татвар авна гэдэг буруу. Улаанбаатар хотод ажилгүй олон иргэн байгаа. Энэ үед нь буюу зээлээр машин аваад халтуур хийгээд явж байгаа хүмүүсийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж болохгүй. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн буюу хотын татвар гэж бий болгох шаардлагагүй. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн татвараар хашаа байшингаас хүртэл татвар авч эхэлбэл яаж төлөх вэ. Хямралтай үед ард иргэдийнхээ халаас руу гар дүрж болохгүй гэсэн үүднээс төсвөө эргүүлэн татахыг манай бүлэг шаардаж татуулсан. Тийм их зээл авчихаад улс орноо хөгжүүлж чадаагүй байж авсан зээлээ эргээд төлөхдөө ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй шүү гэдгийг анхнаасаа эрх баригчдад хэлж анхааруулж ирсэн.

-Тэгвэл дордуулсан зүйл нь юу юм?

-Өнөө өглөө (баасан гариг) өргөн барьсан. Чуулганы танхимд ороход гарт 510 хуудас материал өгсөн. УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын материалыг багаар бодоход гурав хоногийн өмнө аваад уншиж танилцсан байх ёстой. Дахин өргөн барьсныг нь уншиж амжаагүй байхад хэлэлцүүлэх гээд шахаад байдаг. Юуг дордуулсан бэ гэвэл Тесвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулиар Монгол нэгдсэн, нэгдмэл улс. Нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гээд заасан байдаг. Гэтэл төсвөөс гадуур Чингэс бонд авч үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ. Эцэст нь ямар үр дүнтэй үлдэв. Тиймээс хуульд нийцүүлж яв гэж шаардсан. Эхлээд өргөн барьсан хуульдаа энэ бүхнийг нэгтгэсэн байсан. Татажаваад дахин өргөн барихдаа дахиад салгачихсан. Ийм төсвийг УИХ хэлэлцэх болчихлоо.

-Төсвийн гадуурх мөнгийг төсөвт суулгахгүй оруулж ирж байгаа юм бол төсвийн алдагдал, өр зээлийн хэмжээ ямар байгаа юм бол. Өрийн босгыг нэмэх, төсвийн алдагдлыг тодорхой хугацаанд хоёр хувиас дээш байлгах хуулийн төслүүдийг өргөн барьсан байсныг одоо хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү?

-Төсвийн алдагдал хоёр хувьдаа, өрийн хязгаарыг даваагүй. Нөгөө талдаа хууль зөрчиж байгаа. Хамт өргөн баригдсан хуулиудыг эргүүлэн татаагүй. Өмнө нь төсвийг цэг, таслал бүрээр нь хэлэлцэж баталдаг байсан. Гэтэл ирэх жилийн төсөв бөөн дүнгээр ороод ирсэн. Нэлээд яриа болох байх.

-Сүүлийн асуулт. Та УИХ дахь цөөнхийн бүлгийн даргын хувьд өчигдөр МАХН, АН хоёр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсныг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр намын хамтын ажиллагаан дундуур орж тайлбар хийх зохимжгүй ч MAH, МҮАН, Иргэний зориг зэрэг парламентад суудалтай олон намуудыг үл ойшоосон, хүндэтгээгүй үйлдэл боллоо гэж үзэж байна. Энэ гэрээ олон хүний анхаарлыг татаж АН-ын дотоодод ч асуудал үүсгэх шиг боллоо. Арга ч үгүй юм. “УИХ-д суудалтай намуудад төрөөс байр олгоно”, “Улс төрийн намуудыг өмч хөрөнгөтэй байхыг хориглоно", “УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс бүрэн олгоно”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж ороогүй тохиолдолд нэг нэгнийхээ саналыг хуваахгүй”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж орно”, “2016, 2020 онд аль ч намууд олонхи болоогүй бол AH, МАХН хоёр хамтарч Засгийн газраа байгуулна” гэх мэтээр ирэх 10 жилд хамтарч ажиллана, сонгуульд ялна, бусдад боломж олгохгүй, бүхнийг шахна гэх мэт анхаарал татах олон заалтаа зарлаад байхад чинь олон түмэн татагдан орох нь гарцаагүй. Бодвол энэ гэрээг байгуулах асуудлаа ҮЗХ, намын бүлэг, кабинетын зарчмаараа хэлэлцүүлж, гишүүдээсээ асуусан л байлгүй дээ. Манай намын хувьд бол үүн шиг бусад намтай урт хугацаанд хамтран ажиллах асуудал байтугай богино хугацааны дотоод асуудлаараа ч Удирдах зөвлөл, Бага хурал, Намын бүлгээрээ ярилцаж хамтын шийдвэр гаргадаг.

Л.МӨНХТӨР
Эх сурвалж: "Өдрийн сонин"
2014 оны 10-р сарын 20


0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • мбыөмыб (103.9.91.146)
    Энэ хүн зүгээр улсын мөнгөнөөс тендер авч ажилдаг хүн байсан. Улсын мөнгийг өнгөрсөн онуудад идээд сурсна хүн одоо мөнгө багсаад байхаар нь хөөрхий дампуурах гээд зовж байгаа бололтйо юм. зүгээр ховдоо очиж хэвт
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • быйа (103.9.91.146)
    Хамтын шийдвэр гаргаж байгаа нь улс орны эрх ашгийг бодсон бус эрх мэдлийн төлөө хамтын шийдвэр гаргадаг нам учир нь чухал асуудал яригдаж байхад Улс орны эрх ашигт биш өөрийсдийнхөө шунхай сэтгэлдээ хөтлөгдөж ажиллаж, сайд нарын томилгооны асуудал гацааж улсын төсөв хойш татсан нь үнэхээр харамсалтай хэрэг, их хурлын чуулган дээр бүгд орж ирэхгүй байж байгаад МАХН чуулган гацааж байна гэж зар тараадаг үнэн төрх хулхи нам
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Дуугарч байгааг нь дуугай болгох АН-ын бодлого л байх даа.
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • hehe (202.5.196.170)
    Byambatsogtoo heree shig muu yorolj guagalsaar baigaad ene toriig chi syiryyllee zygeer l zailaad og naana chini ta nariin hiij chadaagyi yumiig naad hymyys chini hiigeed bolgood bna chamd harah nyd sonsoh chih baihgyi sh dee
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • z (180.149.93.14)
    өөрийгөө хичээ бямбацогтоо, улсаас луйвардсан тендерийнхөө мөнгийг буцаагаад өгвөл чамайг үнэхээр улсын төлөө юм яриад байна гэж бодьё
    2014 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    5 цаг 51 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    7 цаг 4 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    7 цаг 29 мин
  • Монголын цахим спортын шинэ соёлын давалгаа PGL Astana 2026 тэмцээнийг дайлаар мордсон нь
    7 цаг 31 мин
  • Элсэлтийн шалгалтын бүртгэл тавдугаар сарын 15-нд дуусна
    7 цаг 55 мин
  • "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 8 хоног үлдлээ
    8 цаг 49 мин
  • Ө.Шижир: Улсын төсөвт төвлөрч байгаа орлого иргэдэд бодит орлого болж очихгүй байна
    10 цаг 4 мин
  • Улсын хэмжээнд төл бойжилт 98.9 хувьтай байна
    10 цаг 48 мин
  • “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” эрдэм шинжилгээний хурал болно
    10 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    11 цаг 34 мин
  • Монгол-Финландын парламентын бүлгийн дарга, гишүүд Эдускунтагийн гишүүдтэй уулзлаа
    11 цаг 34 мин
  • Филиппиний Сенатын ордонд буун дуу гарч, улс төрийн нөхцөл байдал хурцдав
    11 цаг 40 мин
  • УИХ-ын тухай, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа
    12 цаг 49 мин
  • “Фэйсбүүк”-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг өнөөдөр 42 нас хүрлээ
    13 цаг 2 мин
  • Энэтхэгт “тарвасны үхэл” нэрээр алдаршсан гэр бүлийн нууцлаг хэрэг тайлагдаагүй хэвээр байна
    13 цаг 11 мин
  • Ж.Энхбаяр: Засгийн газар бүх шатандаа хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байгаа
    13 цаг 16 мин
  • “Төрийн банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
    13 цаг 25 мин
  • АНУ 2026 оны ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд тавьсан визийн өндөр барьцааны шаардлагаа цуцаллаа
    13 цаг 35 мин
  • Аялал жуулчлалын ОНЦЛОХ зургаан бүс нутаг
    13 цаг 39 мин
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
    13 цаг 48 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Япончууд дайныг эсэргүүцэн жагсаж байх зуур Ерөнхий сайд нь батлан хамгаалах ажиллагаагаа чангатгаж байна
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК