
Тэгвэлл Л.Болд энэ шинэ нэрэндээ сэтгэл дундуур явдаг бололтой. Цаашид энэ нэрийг ч өөрчлөх ёстой хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Яамны нэрийн тухайд ямар зорилгоор өөрчилсөн бэ гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэнэ биз. Ер нь бол шинэ нэр маань цаашид олон улсад байдаг нийтлэг жишгээс ангид, Гадаад харилцааны яам гэдэг тусгаар улсуудад л байдаг сонгодог утгыг нь бүдгэрүүлсэн явдал болсон нь үнэн. Цаашид нэрийг нь өөрчлөх шаардлагатай. Гадаад харилцааны яам гэдэг угаасаа хуулиараа эдийн засгийн гадаад харилцааг багтааж ирсэн. Үүнийг нэрэнд нь тодотгож, монгол төрийн гадаад бодлогыг гадаад ертөнцөд явцууруулж ойлгуулах нь буруу" гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)