Төрийн ордонд өнөөдөр хоёр ажлын хэсэг хуралдана. Ажлын хэсгүүд эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ.Үүнд:
• Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд
• Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд.




















































