
Өнгөрсөн хагассайн өдөр АН, МАХН хоёр 2024 он хүртэл хамтарч ажиллах гэрээ үзэглэсэн. Тэгвэл үүнд Нийслэлийн АН-ын гишүүд, дэмжигчид дургүйцлээ илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, өчигдөр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл энэ гэрээ хууль зөрчсөн, "Авлигын загалмайлсан эцэг" гэгддэг хүнтэй Авлигын эсрэг ажиллана гэсэн АН гэрээ байгуулах яавч байж боломгүй зүйл мэтээр ярьсан. Мөн тэрбээр энэ асуудалд Ерөнхий сайдыг буруутгаад байгаа. Тэгвэл намынхаа даргыг Авлигын "загалмайлсан эцэг" хэмээн дуудуулсанд О.Баасанхүү гишүүн нэлээн эгдүүцсэн бололтой. Тэрбээр Э.Бат-Үүлийн хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр 11.00 цагт Төрийн ордоны Г танхимд мэдээлэл хийх гэж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)