Ерөнхий сайдын байгуулсан хамтран ажиллах гэрээг эсэргүүцэж Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Нийслэлийн ардчилсан намаас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам дэмжиж байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь улс төрийн ёс зүйгүй, намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн харицлагагүй үйлдэл боллоо. Ардчилсан намын хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн тул ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй" хэмээн онцолжээ.
