
УИХ дахь МАН-ын бүлэг болон зарим гишүүдийн зүгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр товложээ. Үүний дараа УИХ-аар асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргах юм.
Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачлан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын дэд дарга Л.Цог нар дэмжсэн юм. Нийт 28 гишүүн огцруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, гарын үсэг зурсан юм.
Т.Энхэлээ