Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МОУХДС)-ийн 70 жилийн ойн баярт болжээ. Энэ үеэр баярын хурал, чуулга уулзалт зэрэг ажил хэргийн арга хэмжээний зэрэгцээ Их театр, Кремл(Хэрэм)-ийн ордонд дуурь, концерт болсон байна. МОУХДС нь хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бол Оросдоо төдийгүй Европод дээгүүр орох сургууль. Энэ сургуулийг төгсөгчид Монгол улсыг НҮБ-д элсүүлэх, НҮБ-ын хүрээнд Монголын гаргасан олон санал санаачилгыг бэлтгэж хэрэгжүүлэх, шинэ Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулах (1994), гуравдагч хөршийн бодлогыг биежүүлэн хөгжүүлэх зэрэгт шууд оролцож байсан юм.
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн 70 жилийн ойд Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад хэргийн яамны дэд сайд Д.Ганхуяг, НҮБ-ын байнгын төлөөлөгч Ч.Оч, МАН-ын бага хурлын гишүүн Д.Цогтбаатар гэх мэт хүмүүс очиж оролцсон байна.

Сэтгэгдэл (3)