
УИХ –ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжлэн явагдаж байна. Өнөөдрийн чуулганаар ирэх оны төсвийн талаар хэлэлцэж батлах ёстой. Мөн 2016 – 2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэнэ. Үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд төсвийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд гишүүд төсөвтэй холбоотой асуултыг Ерөнхий сайдаас асуусан юм.